Sunday, July 27, 2025

Чингисийн чулууны бичгийн 800 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Date:

Монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж, Их Монгол Улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр найр хийж, цэргийн уралдаан зохион байгуулжээ. Хуралдайн үеэр Чингис хааны дүү Хавт Хасарын хүү Есүнгэ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө босгосон нь хожим “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан юм.

Уг дурсгалт бичгийн 800 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд БНХАУ-ын Бээжин хотноо Хятадын Монгол хэл, бичгийн нийгэмлэг, Өвөрмонголын их сургуулийн Монгол судлалын дээд сургууль хамтран Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ. Уг хуралд Монгол Улсаас МУИС-ийн дэд захирал, профессор Д.Заяабаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон байна.

Энэ түүхийн дурсгалт бүтээлийг Оросын түүхч, Сибирь судлаач Григорий Спасский /1783-1864/ Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас олсон тухай “Сибирский вестник” сэтгүүлд 1818 онд анх тайлбарлан бичжээ. Улмаар  5 мөр, 21 үг бүхий уг гэрэлт хөшөөг Нэрчүүгийн чулууны үйлдвэрт хүргэж, 1832 онд Петербург хотноо шилжүүлж, олон нийтэд дэлгэн үзүүлжээ.

202 см өндөр, 74 см өргөн, 22 см зузаантай уг гэрэлт хөшөөн дээр “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамуг монггол улус-ун нойод-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун алдас-дур ондудла-га” хэмээн 21 үгийг таван мөрөөр монгол бичгээр ухаж сийлсэн байдаг. ОХУ-ын Эрмитаж музейн захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-д айлчлах үеэр “Чингисийн чулууны бичиг” дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн билээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад...

Гаалийн ерөнхий газарт 14 хоногийн хугацаатай хяналт, шалгалт хийж эхэлжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих”...

COP17 бага хуралд гадаадын 7-10 мянган зочин, төлөөлөгч оролцоно гэж төлөвлөжээ

-Ерөнхий сайд Г.Занданшатар тус хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын...

Иргэдийг залилсаар яваа Д.Ангар, Д.Чинзориг нарт хууль үйлчилдэг үү

Д.Ангар хэмээх нөхөр Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн дарга,...