Thursday, August 20, 2026

Угшил нэг АН, ИЗНН хоёрыг голын нэг талд гаргах нь МАН-д аюултай

Date:

Засгийн газрыг огцруулах жагсаал цуглаан болж, улмаар УИХ-ын зарим гишүүд ч засгийг огцруулж хариуцлага тооцох тал дээр байр сууриа илэрхийлж эхэлсэн. Өнөөдөр гэхэд энэ талаар МАН-ын Бага хурал болж байна гэдэг Засгийн газар огцорч шинээр байгуулагдана гэсэн үг. Харин МАН энэ удаад хэрхэн Засгийн газраа байгуулахаас ихээхэн зүйл хамаарна.

Нэгэнт АН-тай хамтарсан Засгийн газар хол яваагүй учир дахин энэ улс төрийн хүчинтэй хамтрахгүй байх. МАН-д дангаараа Засгийн газар байгуулах нь эрсдэлтэй, гараанаас гаргасан том том төслүүд ч цааш явах аргагүй болно. Тиймээс эрх баригчид УИХ дахь гурав дахь хүчнүүдээс бүрдсэн Засгийн газар байгуулах хувилбар ярьж байгааг улс төрийн хүрээнд зөвтгөж байна.

Мэдээж хэрэг, эрх баригчид айсуй Ерөнхийлөгчийн сонгуулиа бодож, шинэ Засгийн газраа байгуулна. Тэгэхээр нэгэнт олон эсэргүүцэлтэй тулж, цааш хамтрах аргагүй болсон АН-тай засаг байгуулахгүй нь ойлгомжтой болж байна. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед АН-ыг сул орхих нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагааг идэвхжүүлнэ гэсэн үг. Хамгийн гол нь УИХ-д дөрвөн суудалтай ИЗНН, АН-тай угшил нэг. Олон ч зүйлд амжилттай хамтарч байсан түүхтэй учраас угшил нэгтэй энэ хоёр улс төрийн хүчнийг нэг талбайд байлгах нь МАН-д сөргөөр нөлөөлнө.

Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа энэ үед угшил нэг хоёр намыг нэг голын эрэг дээр суулгаж болохгүй. Голын хоёр эрэг дээр байлгах нь тактикын хувьд зөв болно. Тэгэхээр МАН ИЗНН-ыг АН-аас хол байлгахын тулд Засгийн газартаа урьчих хэрэгтэй. Хэрвээ ИЗНН-ыг сул орхих юм бол Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиллагааг идэвхжүүлж, ялагдалд хүргэх өндөр магадлал бий. Тухайлбал, ИЗНН 2009, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг дэмжиж орсон байдаг. Нөгөө талаар МАН дангаараа Засгийн газар байгуулж байхаар УИХ дахь гуравдагчдын дэмжлэгийг авсан нь аль аль талдаа ашигтай тусна гэдгийг тооцоолсон байж таарна. Тэгээд ч ИЗНН-ын даргаар улс төрийн туршлага бүхий Б.Батбаатар ажиллаж байгааг мартаж болохгүй. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын хувьд бол намын бүхий л шатанд амжилттай ажиллаж, олон сонгуулийн тоос үзсэн туршлагатай нөхөр учраас хэрвээ АН-тай нэгдвэл МАН-д аюул болно. Товчхондоо маш аюултай нөхөр гэдгийг улс төрийн хүрээнд андахгүй мэдэх байх.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээжээ

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно 

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч...

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төсөл хэрэгжиж...

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.  Нийслэлийн Засаг дарга...