Saturday, July 12, 2025

“Миний мэдэх монгол хаад” зохион бичлэгийн уралдааны шилдгүүд тодорлоо

Date:

Үндэсний бичиг үсгийн баярыг угтан Чингис хааны өв, соёлын хүрээлэнгээс “Миний мэдэх монгол хаад” зохион бичлэгийн улсын уралдааныг хоёр дахь жилдээ зохион байгуулж, шилдэг зохион бичлэгүүдээ тодруулжээ. “Миний мэдэх монгол хаад” зохион бичлэгийн уралдаанд 19 аймгийн 39 сумаас мөн нийслэлийн 35 сургуулиас нийт 175 зохион бичлэг иржээ.

Мөн энэ удаагийн зохион бичлэгийн уралдааны нэг онцлог нь үндэсний үйлдвэрлэгч, өв соёл, бичиг үсгээ дээдлэгч, боловсролыг дэмжигч ICE MARK үйлдвэр дэмжин оролцсон байна.

“Миний мэдэх монгол хаад” зохион бичлэгийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг хоёр үе шаттайгаар шүүсэн бөгөөд эхний шатанд нийт 16 зохион бичлэгийг шалгаруулж, хоёрдугаар шатанд түүх, хэл шинжлэл, утга зохиолын салбарын мэргэжлийн 4 шүүгчийн бүрэлдэхүүн сэдвийн агуулгыг оновчтой гаргасан эсэх, өвөрмөц содон санаа байдал, зөв бичих чадвар, заасан үгийн тоонд тохирсон эсэх зэрэг нийт 4 шалгуур үзүүлэлтээр шилдэг 9 зохион бичлэгийг шалгарууллаа.

ТЭРГҮҮН БАЙР – Нийслэлийн Хан-Уул дүүргийн Гурван Тамир сургуулийн 9а ангийн сурагч О.Совьдхүү

ДЭД БАЙР – Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 9е ангийн сурагч Ж.Оюундарь,

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр сургуулийн 9б ангийн сурагч С.Цолмон

ГУТГААР БАЙР – Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон сургуулийн 8г ангийн сурагч Д.Сүхбаатар,

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Болортуяа,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 155 дугаар сургуулийн 9в ангийн сурагч Л.Номин

ТУСГАЙ БАЙР – Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Г.Ганчимэг

Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар сургуулийн 8в ангийн сурагч Э.Мөнхжин

Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Х.Сод-Оргил нар шилдгээр шалгарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, сум, дүүргийн Засаг...

3×3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчдад Ерөнхий сайдын нэрэмжит шагнал 500 сая төгрөг гардууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 3x3 сагсан бөмбөгийн үндэсний...

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, Дэлхийн аварга...