Thursday, May 1, 2025

Гадаадад суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах шалгуурыг “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” болон дэлхийн шилдэг их сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрүүдтэй адил болгожээ

Date:

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталлаа

“Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн баталж, журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж, зарцуулалтад хяналт тавьж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Боловсролын сайд П.Наранбаярт даалгажээ. 

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 26-ны 03 дугаар тогтоол, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүний хөгжлийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого”-ын зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль (16.5 дугаар зүйл), Малчны тухай хууль (4.2.5 дугаар зүйл)-д заасан зохицуулалтыг тусган уг журмыг шинэчлэн боловсруулжээ. 

Гадаадад суралцах хүсэлтэй иргэдэд тавигдах сургалтын байгууллагын шалгуурыг “Ерөнхийлөгчийн илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөр болон дэлхийн шилдэг их сургуулиудад зээлээр суралцах хөтөлбөрүүдэд адил болгосон байна. Журмын өөрчлөлт нь дотоодын сургалтын байгууллагуудын чадавхыг дэмжих болон өндөр мэдлэг боловсролтой залуусыг гадаадад сурч төгсөөд эх орондоо ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна. 

Дэлхийн шилдэг их сургуулиудад бакалаврын түвшинд гадаадад суралцах оюутнуудад БЗС-аас олгодог зээлийн үйлчилгээг 2026 оноос “2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд гадаадад суралцуулах зээл олгох зохицуулалтыг тусгажээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасны дагуу дотоод, гадаадын их, дээд сургууль, коллежид суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дипломын болон бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг Боловсролын зээлийн сан хариуцахаар зохицуулсан. Энэхүү хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс шинэчлэн боловсруулсан журамд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад буцалтгүй тусламж олгоход тавигдах шаардлага, хяналтын тоо тогтоож байсан хуучин зохицуулалтыг шинэчлэн “Дэлхийн шилдэг их сургуулиас урилга авч чадсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг суралцуулах”-аар тусгажээ. Дотоодын их, дээд сургуульд 2024–2025 оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 436 суралцагч суралцаж байна.

Малчны тухай хуульд 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид олгох гэж заасанд нийцүүлэн холбогдох мэргэжлийн чиглэлд тэтгэлгээр суралцуулахаар тусгасан. Энэхүү тэтгэлгийг 2025 оны есдүгээр сараас олгохоор төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

УДБЭТ-т энэ амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Трубадур” дуурийг тоглоно

Энэ амралтын өдрүүд буюу 2025 оны 05-р сарын 03,...

Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргана

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан...

Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргажээ

Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас нийт 190 гаруй санал, зөвлөмж...

Японы хэвлэлүүд НИТХ-ын дарга А.Баярын айлчлалыг онцолжээ

НИТХ-ын дарга А.Баяр Япон Улсад айлчилж Токушима мужийн Анан...