Wednesday, April 30, 2025

Японы хэвлэлүүд НИТХ-ын дарга А.Баярын айлчлалыг онцолжээ

Date:

НИТХ-ын дарга А.Баяр Япон Улсад айлчилж Токушима мужийн Анан хотын дарга Иваса Ёшихиро, Анан хотын иргэдийн хурлын дарга Юаса Такахиро болон Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ нартай уулзсан билээ. Энэ үеэр Японы тал Бэйсбол спортын суурь гүйдэг матаг буюу тийболыг Монголд хөгжүүлэх, хүүхэд залууст энэхүү спортын давуу талыг таниулах хүсэлтэйгээ илэрхийлсэн.

Тэгвэл энэхүү айлчлалыг Японы зарим хэвлэл мэдээллийн байгууллага “Тийболоор дамжуулан олон улсын солилцоо хийгдэв” хэмээн онцлон  мэдээлжээ. Тус мэдээлэлд “Монголын НИТХ-ын баг Токушима мужийн Засаг даргын тамгын газар зочиллоо. Монгол Улсын Улаанбаатар хотын ИТХ-ын дарга Амарбаясгалангийн Баяр дарга, Токушима дахь Монгол Улсын Өргөмжит консул Широ Каваүчи тэргүүтэй 26 хүн тус мужийн Тамгын газарт зочиллоо. Монгол Улсад ирэх тавдугаар сард Ерөнхийлөгчийн ивээл дор тийболын тэмцээн явагдах тул, Япон дахь Монгол солилцооны нийгэмлэгээр дамжуулан тус албаныхан Анан хот болон бусад нутгаар зочилж, тийболын туршлага судалж, дасгал сургуулилттай танилцлаа. Айлчлалын үеэр А.Баяр дарга “Цаашид тийбол спортыг олимпын спортын төрөл болгохын төлөө ажилламаар байна” хэмээн хэлсэн талаар мэдээлжээ. Мөн энэхүү айлчлалын үеэр НИТХ-ын дарга А.Баяр “Энэ айлчлалаар Монгол улс Улаанбаатар хот болон Токушима муж солилцооны дараагийн алхам руу шилжих хэрэгтэй гэж би бодож байна.” хэмээн хэлснийг онцолсон байна. Тус мужид 2025 оны зун тийболын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

УДБЭТ-т энэ амралтын өдрүүдэд Ж.Вердийн “Трубадур” дуурийг тоглоно

Энэ амралтын өдрүүд буюу 2025 оны 05-р сарын 03,...

Албан татварын хөнгөлөлт эдлэхтэй холбоотой бүх нийтээр дагаж мөрдөх зөвлөмж гаргана

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан...

Засгийн газрын хуралдаанаас хойд бүсийн талаар дараах шийдвэрүүдийг гаргажээ

Хойд бүсийн зөвлөлийн хуралдаанаас нийт 190 гаруй санал, зөвлөмж...