Sunday, August 16, 2026

“E-Mongolia”-гийн хэрэглэгчийн тоо 2 саяд хүрчээ

Date:

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр, “Алсын хараа–2050” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор “E-Mongolia” системийг 2020 оны 10-р сарын 2-нд нээж, 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжуулсан билээ. Тус системийн хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрсэн байна.

Өнөөдөр E-Mongolia платформд 88 байгууллага 1,264 үйлчилгээ цахимаар үзүүлж, насанд хүрсэн иргэдийн 88 хувь нь ашиглаж, дээрх хугацаанд нийт 73.6 сая гаруй удаагийн үйлчилгээ авч, 1.4 их наяд төгрөгийн зардал хэмнэжээ. Энэ нь иргэн төвтэй, хүнд сурталгүй төрийн үйлчилгээний шинэ соёлыг төлөвшүүлж, цахим шилжилтийн үр дүнг тод харуулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үедээ Эстони Улсад айлчилж, тус улсын цахим засаглалын сайн туршлагыг судалж байв. Энэ айлчлалын ер дүнд “Цахим Монгол” төслийн баг Эстонийн e-Governance Academy-тай хамтран ажилласнаар E-Mongolia платформын эхлэл тавигдсан юм.

2020 онд НҮБ-ын цахим засаглалын индексээр 92 дугаар байрт жагсаж байсан Монгол Улс 2024 онд 46 дугаар байр, Ази тивд 13 дугаар байрт эрэмбэлэгдсэн юм. Цаашид төрийн үйлчилгээг илүү ухаалаг, хүртээмжтэй, хүнд сурталгүй болгохын төлөө Засгийн газар тууштай ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

"Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар" (Dryland Forests,...

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...