Saturday, May 16, 2026

“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээл болно

Date:

“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драм жүжгүүд тун удахгүй Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.  

Тус жүжгүүдийн зохиолч Балжирын Сүнжидмаа нь Швейцарь улсын Базель хотод амьдардаг бөгөөд “Монгол гэр” нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Тэрээр 2024 онд “Фрея” монодрамын жүжиг бичиж, өөрөө найруулан Швейцарийн Базель хотноо толилуулсан билээ. Харин энэ удаад түүний дараагийн уран бүтээл “Хүүхэлдэй” монодрамын жүжгийг найруулагч Я.Билгүүнсар, “Болзоо” монодрамын жүжгийг найруулагч И.Оюун-Эрдэнэ найруулж, зураач Б.Одсүрэн, Б.Мөнхцэцэг нар ажиллажээ.

“Хүүхэлдэй” жүжигт Ч.Сэлэнгэ, “Болзоо” жүжигт Н.Бямбасүрэн нар тоглох юм. Ийнхүү нэгэн тайзнаа зэрэг амилах “Хүүхэлдэй”, “Болзоо” монодрамын жүжиг 2025 оны 4 дүгээр сарын 26, 27-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болно.

Б.Сүнжидмаа нь жүжгийн зохиолчоос гадна өөрийн үүсгэн байгуулсан “Монгол гэр” нийгэмлэгээр дамжуулан 2019 оноос эхлэн Монгол уран бүтээлчдээ европын улс орнуудын соёл урлагтай танилцуулж, тэдний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд байгалийн гэрэл зурагчин Х.Сэргэлэнбаатар, зохиолч орчуулагч Мө.Батбаяр, жүжигчин, найруулагч Г.Мишээл, жүжгийн зохиолч О.Элбэгтөгс, яруу найрагч, зохиолч Б.Алтанхуяг нарын уран бүтээлчдийн Швейцарь, Герман, Итали, Франц орон дахь аялалыг санаачлан гэрэл зургийн үзэсгэлэн, монодрам жүжгийн тоглолт, яруу найргийн уншлага, уулзалтуудыг зохион байгуулжээ. 

Театрын урлагийг дэмжигч үзэгч та бүхэн дараах дугаарт холбогдон тасалбар захиалах боломжтой. 99291830, 96860305.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...