Sunday, August 16, 2026

Ц.Оюундарь: Нийтийн эзэмшлийн талбай зөвхөн автомашинд зориулагдаагүй

Date:

“Мэгүүн медиа” группээс санаачлан “20 минутын хот Үндэсний хороо”, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамтай хамтран “Зөөлөн хот 2025” фестивалийг зохион байгууллаа. Хотын иргэдийн ойлголтыг шинэчлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид болон иргэд хамтдаа илүү зөөлөн, сайхан хотыг бүтээх зорилгоор анх удаа зохион байгуулагдсан

тус фестивальд хот төлөвлөлт, барилга, архитекторын салбарын мэргэжилтнүүд төдийгүй сонирхсон иргэд, төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов. Фестиваль үндсэн арга хэмжээ болон үзэсгэлэнгийн хэсэгтэй зохион байгуулагдсан юм.

“Зөөлөн хот-2025” фестивальд “20 минутын хот” Үндэсний хорооны Ажлын албаны дарга Ц.Оюундарь “Нийтийн эзэмшлийн талбай хаачсан бэ?” сэдэвт илтгэлээ танилцуулсан юм. Тэрбээр илтгэлдээ Улаанбаатар хотын хороолол, хотхонуудын дундах 30 хувьд ногдох нийтийн эзэмшлийн талбайнууд 90 хувь нь автомашины зогсоолын зориулалтаар ашиглагдаж байна. Угтаа эдгээр нийтийн эзэмшлийн талбай нь ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нарлах орон зай зэрэг чөлөөт орон зайд зориулагдах ёстой юм. Зөвхөн автомашинд зориулагдсан төлөвлөлт бус бусад шийдлийг хослуулж, давхар зогсоол эсвэл газар доорх орон зайг ашигласан зогсоол байдлаар төлөвлөх боломжтой. Үүний тулд СӨХ нийтийн эзэмшлийн талбайгаа эзэмшилдээ авч, хамгаалдаг байх нь чухал гэдэг санааг хөндөж, шийдлийг нь танилцуулав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...