Wednesday, July 1, 2026

Хотхон, хорооллууд дунд сургууль, цэцэрлэг барих концепцийг Шуурхай штабын хуралдаанд танилцууллаа

Date:

Засгийн газар 2026 оныг Боловсролын жил болгон зарласан. Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, багшлах боловсон хүчний хүрэлцээг нэмж, чадавхийг сайжруулах, сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг нэрэмжит жилийн хүрээнд шийдвэрлэхээр төлөвлөж байна. Хөгжлийн суурь бодлогуудаас гадна төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бусад бодлого, төлөвлөгөөтэй уялдуулж авч үзэж байна.

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 54,7 хувь нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын зорчих хөдөлгөөнөөс үүдэлтэй. Нийслэлийн 150 сургуульд 307,292 хүүхэд суралцдаг бөгөөд дийлэнх нь хотын төвд байршсан, өдөр бүр 168,000 сурагч, 7844 багш дүүрэг хооронд зорчиж байгаа зэрэг нь замын ачаалал нэмэгдэхэд нөлөөлдөг байна. ЕБС-ийн ачаалал, төвлөрлийг бууруулахын тулд хүн ам олонтой томоохон хотхон, хорооллууд дунд цэцэрлэг, бага сургууль барих концепцийг Шуурхай штабын хуралдаанд Боловсролын яам, НЗДТГ-аас танилцуулжээ.

2025 онд улсын төсвөөс 25 сургууль барихаар тусгасан бол гэр хорооллын бүсэд 2026 онд 29, 2027 онд 28 сургууль барихаар төлөвлөжээ. Үр дүнд нь сургуулийн ачаалал буурна. Мөн сургалтын чанар, боловсон хүчний асуудалд давхар анхаарснаар сурагчдын дүүрэг хоорондын зорчилт, замын хөдөлгөөний ачааллыг ч бууруулна гэж гэж үзэж байна. Мөн 14 дагуул хот, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө 2040 зэрэгтэй уялдуулан их, дээд сургуулиудын байршил, замын түгжрэлд үзүүлж буй нөлөө зэргийг тооцож шинээр байршуулах шаардлагатай байна гэв. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боловсролын асуудалд Засгийн газар онцгой анхаарч, 2026 оныг Боловсролын жилээр зарласан. Боловсролын чанар, хүртээмж, хүний нөөцөд анхаарч дорвитой шийдэл гаргаж ажиллана. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулиудын ачааллыг бууруулж хоёр, гурван ээлжээр хичээллэдэг байдлыг бүрэн халах, өнөөдрийн хэрэгцээ шаардлагыг ирээдүйн өсөлттэй хамтатган авч үзэж энэ салбарын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлуудыг Засгийн газрын хуралдаанд нэгтгэн танилцуулахыг үүрэг болголоо. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...