Monday, April 14, 2025

Н.Учрал: Х.Баттулгын хувьцааг нь эзэмшдэг “Камекс” ХХК нь авлига, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр АТГ, Улсын ерөнхий прокурорт хандаж байна

Date:

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Тэрбээр “Миний хувьд Үндэсний баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар стратегийн ордууд дээр санхүүгийн болон хуулийн шинжилгээ хийлээ. Энэ хүрээнд олон нийтийн анхаарлыг татсан Төгрөг нуурын орд дээр санхүүгийн болон хуулийн шинжилгээ хийлээ.

Төгрөг нуурын орд нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Үндэстэн дамнуулан олон схем үүсгэсэн, хутгасан асуудлаа шийдэх 7 хоногийн хугацаа олгосон. Өнөөдөр хугацаа нь дуусаж байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас ямар нэгэн бичиг ирээгүй, үйлдэл хийгээгүй. Засгийн газарт мэдээлэл ирүүлээгүй. УИХ-ын гишүүн Х.Баттулга хэвлэлд ярилцлага өгөхдөө “Төгрөг нуурын орд минийх байвал 100 хувь төрд аваарай” гэж хэлсэн байна. Хэлсэн үгэндээ эзэн байх ёстой. Би нотолж байна.

Нэгдүгээрт, хөдлөшгүй нотлох баримт бий.

Хоёрдугаарт, албан ёсны эх сурвалжууд бий.

Гуравдугаарт, санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна.

Баримт өөрөө ярьдаг гэж үг бий. 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь, Я.Батсүх гэдэг хүн 10 хувийг нь эзэмшиж байсан “Камекс” гэдэг компани “Төгрөг нуур энержи” компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна. Дараа нь УИХ-ын гишүүн Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нартаа хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнуулсан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллараар Төгрөг нуурын ордыг зарсан. Хонконгийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий компанийн 507 нүүр баримт бүхий мэдээлэл энэ хайрцагт байна. Эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын нөөцийн тооцоо, ТЭЗҮ зэргийг нарийвчлан агуулсан нотлох баримт гэж хэлж болно.

Энэ бүх баримт нотолгоонд үндэслэн Төгрөг нуурын дөрвөн лицензийг эзэмшигч “Төгрөг нуур энержи” компанийн хувьцааг эзэмшигч “Камекс” ХХК нь татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, залилсан, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр АТГ, Улсын ерөнхий прокурорт ЗГХЭГ-ын даргын хувиар хандаж байна. 

Үүнтэй холбогдуулан Хонконг зэрэг бусад улс орны хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж шаардлагатай баримт материал гаргуулан авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд даалгаж байна. Мөн Төгрөг нуурын ордыг стратегийн ордод хамааруулж баялгийн санд авахыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваанд даалгалаа” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд тусгай замын автобусны...

Нийслэлд хэрэгжих мега төслүүдийг эрэмбэлж, тулгамдсан асуудлуудад шийдэл гаргажээ

Ерөнхий сайдын дэргэд байгуулсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг...

ИЗНН-ын Эмэгтэйчүүдийн холбооны дарга эмэгтэй гишүүдийнхээ өмнөөс уучлал хүслээ

Нийт иргэд, дэмжигчдээсээ УУЧЛАЛ ХҮСЬЕ... Иргэний Зориг Ногоон Намын...