Monday, August 17, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологичид “Шилдэг хайгуулын баг”-аар шалгарчээ

Date:

Монгол Улсын геологи, эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, ашигт малтмалын орд газрын эрэл, хайгуулын ажлыг амжилттай гүйцэтгэж, ордын нөөц баялгийг шинэчлэн тогтоосон, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлсэн зэрэг шалгуур үзүүлэлтээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн геологийн багийг “Хайгуулын шилдэг баг”-аар шалгаруулжээ.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Үндэсний геологийн алба, Ашигт малтмал газрын тосны газар, “Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо” зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Монголын Геологи, Хайгуул – 2025” чуулга уулзалтыг 2025 оны 03 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус арга хэмжээ нь салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи, судалгааны дэвшлийг танилцуулах, эрдэс баялгийн хайгуулын салбарт ил тод байдлыг хангахын зэрэгцээ, шилдэг хамт олон, хайгуулын багийг тодруулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг хайгуулын багаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Геологийн баг хамт олон шалгарсан юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд Тавантолгойн ордын бодит чадавхыг тодорхойлж Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгүүдэд иж бүрэн хайгуул, судалгааны ажлыг гүйцэтгэж ордын нөөцийг 29 хувиар буюу 1.8 тэрбум тонноор нэмэгдүүлж 8.1 тэрбум тонн нөөцтэй болохыг тогтоож, Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

"Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар" (Dryland Forests,...

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...