Wednesday, July 1, 2026

АН-ын дарга Л.Гантөмөр ШИНЭ намын төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Date:

ШИНЭ намын удирдах дээд байгууллага ээлжит бусаар хуралдаж, 99.3 хувийн саналаар Ардчилсан намд нэгдэх шийдвэрийг гаргажээ. АН-ын Улс төрийн зөвлөлийн болон бусад шийдвэрээр ШИНЭ нам Ардчилсан намд нэгдсэн байна.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр өнөөдөр ШИНЭ намаас Ардчилсан намд нэгдсэн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзжээ. Энэ талаараа тэрбээр “Эв нэгдлийг эрхэм тэргүүнд тавьж, Aрдчилсан намаа элэг бүтэн болгож, гишүүд дэмжигчид, Ардчилал, эрх чөлөөнд хайртай хүн бүрд итгэл өгч ажиллахыг хичээж ирсэн маань эхнээсээ ийнхүү бодит үйл явдал, эв нэгдлийн өв болж үлдэж байгаад талархалтай байна. Эвт шаазгай буга барьдгийн үлгэрээр бид үзэл санааныхаа нэгдмэл үнэт зүйлд эзэн байж, олон сонгуульд хамтдаа оролцож, улс орныхоо хөгжлийн үйл явцад үнэтэй хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна. Монгол орны гал голомт мөнхөд бадрахтай зэрэгцэж Монголын Ардчилал, эрх чөлөө мөнхөд үргэлжлэнэ гэдэгт бүү эргэлзээрэй. Ардчилсан нам улам бүр хүчирхэг, шинжлэх ухаанч, ухаалаг улс төрийн институт болж, улс орныхоо хөгжлийн шинэ үеийг бүтээнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Үсэрсэн үзэл санаа, тасарсан эрх чөлөөний эзэд болсон өөр бусад журмын нөхөд өө. Ардчилсан нам дээрээ ирээрэй. Ардчилал, эрх чөлөөндөө нэгдээрэй” хэмээн нүүр номдоо бичжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...