Sunday, October 4, 2026

Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр Азийн төлөөх Боао форумын нарийн бичгийн дарга, Элчин сайд Жан Жуньтай уулзав

Date:

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр энэ сарын 26-ны өдөр Хайнань мужийн Боаод болж буй “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2025 оны жилийн уулзалтад оролцох үеэр Азийн төлөөх Боао форумын Нарийн бичгийн дарга, Элчин сайд Жан Жуньтэй уулзав.

Уулзалтаар Л.Гантөмөр сайд, Азийн төлөөх Боао чуулга уулзалт нь Азийн улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг бий болгоход чухал хувь нэмэр оруулж буйг өндрөөр үнэлж, цаашид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Монголын бизнес эрхлэгчдийг форумын жилийн чуулга уулзалтад идэвхтэй оролцуулж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэхээ илэрхийлэв.

Жан Жунь Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр оролцож буйд талархал илэрхийлж, Монгол Улсыг форумын үүсгэн байгуулагч орны хувьд өндөр ач холбогдол өгч, дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хороо төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.10.01/...

Владимир Путин: ОХУ Украины асуудлаар хэлэлцээ хийхэд бэлэн

Украины асуудлыг зохицуулах хэлэлцээ эхлүүлэхэд ОХУ бэлэн гэж Ерөнхийлөгч...