Tuesday, June 30, 2026

Нүүрсний үнийн өсөлт бууралттай уялдуулж индексжүүлсэн байдлаар үнэ тогтоох журмыг танилцууллаа

Date:

“Монголын хөрөнгийн бирж” ХК Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг идэвхжүүлэх, хууль эрхзүйн өөрчлөлт, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны цаашдын чиг хандлагын талаар оролцогч талуудад танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус арга хэмжээг Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан нээж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхтэй холбоотой төрийн бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар товч танилцуулсан бол Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журамд орсон өөрчлөлтийн талаар танилцууллаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаанд оролцогч талыг төлөөлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог, Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн дарга Х.Хишигбаатар нар оролцож компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өглөө.

“Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор батлагдсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”, “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийн хүрээнд 2023 оны 02 сарын 09-ний өдрөөс нүүрсээ Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан худалдаалж ирсэн. 2025 он гарснаас хойш Монголын Хөрөнгийн Биржийн нээлттэй цахим арилжаагаар амжилттай хийгдсэн хэлцлийн 92%-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэлцэл бүрдүүлээд байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...