Sunday, August 16, 2026

О.Цэрэндондог: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 онд 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулна

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 3 удаагийн арилжаагаар 17 багц буюу 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 114.4 ам.долларт хэлцэл хийсэн. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 125 удаагийн арилжаагаар 2.87 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.4 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлттэй байгаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэр 2024 онд ашиглалтад орсон. Тус үйлдвэрийн гол онцлог бол чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх. БНХАУ-ын зах зээлийн хувьд баяжуулсан нүүрсний эрэлт их байна. Тиймээс бид 2025 онд 5 сая тонн түүхий нүүрсийг баяжуулаад 3 сая тонн баяжуулсан нүүрс борлуулах төлөвлөгөө гаргасан” хэмээн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Борлуулалт, маркетинг, тээврийн газрын дарга О.Цэрэндондог “Тэнгэр” телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...

“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай...