Monday, June 29, 2026

Гавьяат хуульч Ц.Шаравдорж  ноцтой асуудлыг хөнджээ

Date:

УИХ-ын  болон Засгийн газрын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат хуульч Ц.Шаравдорж ярилцлага өгчээ. ТэрбээрОдоогийн байдлаар 50 шахам хүн зохиомол гэмт хэргийн золиос болж хохирлоо, эрүү шүүлтэнд өртлөө гэж УИХ-д өргөдөл гаргаад байгаа юм билээУИХ-ын Ажлын хэсэг энэ хүмүүсийн гаргасан өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг шалгахдаа туйлын анхааралтай хандах ёстой юм.

Огт үйлдээгүй хэргийг зохиож, зохиомол хэргээ хүлээлгэхийн тулд хүч хэрэглэж, хамгийн бүдүүлэг, аймшигтай байдлаар амь бие, нэр төрд нь халдаж, эрүү шүүлт тулгасан байна.

Ер нь хохирсон хүний олон цөөнөөс биш, нэг ч гэсэн хүн зохиомол хэргийн золиос болж хохирсон, эдлэвэл зохих  эрх нь зөрчигдсөн бол, эрүү шүүлтийн талхинд зовон тарчилсан л бол хэлмэгдүүлэлт гэж үзэх ёстой юм.

 УИХ 2006 онд Эрүү шүүлтийн асуудлаар тогтоол гаргасан боловч тодорхой арга хэмжээ аваагүй, энэ тогтоол хэрэгжилт муутай өнгөрсөн. Энэ мэт нь хүний эрхийн зөрчил ужгирч, улмаар хамгийн ноцтой илрэлүүд даамжран гарахад хүргэжээ. Бий болсон нөхцөл байдалд төрийн өмнө үүрэг хүлээсэн байгууллагууд ч хайхрамжгүй хандаж байна.

Зохиомол хэрэгт санаатайгаар холбогдуулж эрүү шүүлт тулгасан, тамлан зовоосон асуудалд бодитой хандаж улс төрийн үнэлэлт дүгнэлтийг албан ёсоор гаргахгүйгээр, хэлмэгдүүлэлт, эрүү шүүлтийн асуудалд шийдвэртэй хандаж, цэг тавихгүйгээр  хэлмэгдүүлэлт, эрүү шүүлтээс Монгол Улс салж чадахгүй. Одоо энэ хэлмэгдүүлэлтийн асуудалд Улсын Их Хурал хэрхэн хандаж, үгээ хэлэхийг Монголын нийгэм харж байна. Ер нь Ардчилсан Монгол Улсад хэлмэгдүүлэлт гэдэг аюулт үзэгдэл гарсан шалтгаан нөхцөлийг бүрэн хааж устгах, дахин гарахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг төгс төгөлдөр авах ёстой. Хэлмэгдүүлэлт одоо ч үргэлжилж байна” гэжээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...