Tuesday, October 6, 2026

“Дулаан гэр”-ийн стандарт бий болгох хэрэгтэй гэв

Date:

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр гэр хорооллын айл өрхөд туршилтаар тавьж буй хийн түлшний зуухны хэрэглээтэй танилцжээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Төгсжаргалынх хийн түлшний зуух суурилуулаад долоо хонож буй ажээ. Нүүрс, үнстэй зууралдахгүй, цэвэрхэн, тохитой байхаас гадна гэрийн дулаан алдалтаа бүрэн шийдчихвэл бага зардлаар дулаан байх бүрэн боломжтой байна гэдгийг Б.Төгсжаргал ярьсан байна. Тус дүүргийн 30 гаруй айл өрх ийм зуухтай болжээ. Цаашид бусад дүүрэгт зорилтот бүсийн айл өрхийг хийн түлшинд хамруулах ажлыг үе шаттай зохион байгуулахаар төлөвлөснөө нийслэлийн удирдлагууд энэ үеэр танилцуулжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “дулаан гэр”-ийн стандарт бий болгож, өртөг багатай, иргэдийн худалдан авах чадварт нийцсэн дулаалгын технологи, материалуудыг олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэдгийг хэлжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...