Tuesday, June 10, 2025

“М Си Эс” группийн Харуул хамгаалалтын албаны дарга З.Төрмандахад ногдуулсан цагдан хорих арга хэмжээг өөрчилжээ

Date:

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх “М Си Эс” группийн Харуул хамгаалалтын албаны дарга З.Төрмандахын өмгөөлөгч Х.Баатарбилэг, Э.Билэгсайхан нарын зүгээс яллагдагч З.Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн хэлэлцжээ. Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлт, прокурорын тайлбар, яллагдагчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд зэрэгтэй танилцахад, яллагдагч нь Элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах хүндрэл, чихрийн шижин хэв шинж 2 оноштойгоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн нэгдсэн эмнэлгээс Улсын Нэгдүгээр эмнэлгийн хяналтад мэс заслын хагалгаанд орох заалттайгаар шилжсэн нөхцөл байдлуудыг харгалзан яллагдагч З. Төрмандахад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг харгалзан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулахад энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдөр “М Си Эс” группийн Харуул хамгаалалтын албаны дарга З.Төрмандахыг тагнуулын байгууллагаас саатуулсан. Түүнийг өөрсдийн компанийн хамаарал бүхий автомашин, ресторан, уушийн газруудад тагнаж, чагнах төхөөрөмж хууль бусаар суулгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан гэх үндэслэлээр баривчилсан байна.

Улмаар Нийслэлийн прокурорын газраас З.Төрмандахыг “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлсийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан”, “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллагдагч нь “гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлснийг шүүх 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцээд З.Төрмандахыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэн, түүнд 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн юм.

З.Төрмандахын тухайд 2010 оноос тус группийн хамгаалалтын албыг хариуцаж ирсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, цагдаагийн хурандаа цолтой. Өмнө нь Мөрдөн байцаах газрын дарга, Дотоод хэргийн их сургуулийн тэнхмийн эрхлэгч зэрэг албан тушаал хашиж байсан ба С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар мөн ажиллаж байжээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад Г.Занданшатарыг дэвшүүллээ

МАН-ын Бага хурал өнөөдөх хуралдаж Ерөнхий сайдад нэр дэвшигчээ...

Монгол Улсын нутаг дэвсгэрээс анх удаа мөнгөн гэрэгэ олджээ

Баян-Өлгий аймгийн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас...

“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэх гэрээ”-нд гарын үсэг зурлаа

Зам, тээврийн яаманд өнөөдөр (2025.06.09) Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод боомтын...

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд 121 нэр дэвшигч өрсөлдөнө

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны...