Tuesday, June 30, 2026

АНУ-д сургах цэргийн албан хаагчдыг тоог нэмэгдүүлнэ

Date:

Монгол Улсын Батлан Хамгаалахын сайд С.Бямбацогт АНУ-д ажиллаж байна. Айлчлал АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацааг хэрэгжүүлж эхлүүлсэн, мөн Монгол Улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 38 жилийн ой тохиосон онцлог цаг үед тохиож байна.

Манай улсын хувьд энхийг сахиулах ажиллагааны оролцоог 3 дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Тиймээс энэ хүрээнд Америкийн талтай хийдэг цэргийн сургууль, хамтарсан дадлагыг өргөжүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд шаардлагатай зэвсэг техникийг тусламжаар авч Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй газар оронд хүргэх асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн ажлын айлчлалын хүрээнд АНУ-д сургах цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэх, Аляскийн их сургуульд энгийн иргэдийг америкийн иргэдийн нэгэн адил хөнгөлөлттэй нөхцөлөөр сургах боломж байгаа талаар санал солилцлоо. Түүнчлэн хамтарсан сургуульд оролцож буй монголын цэргийн багийн оролцоог салаанаас ротын хэмжээнд хүргэх талаар санал солилцож, АНУ, Канад, Монгол 3 улсын цэргийн хамтарсан сургуулийн үйл явц, зэвсэглэлд нэвтэрсэн шинэ техник технологитой газар дээр нь танилцлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...