Saturday, November 21, 2026

Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратеги цугларалт эхэллээ

Date:

Батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт “ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ БА ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ БЭЛЭН БАЙДАЛ” сэдвийн дор эхэллээ. 2025 оныг Батлан хамгаалах салбарын хүрээнд “ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТ”-ийн жил болгон зарласан.

Энэ хүрээнд “Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлнэ” гэсэн зорилго дэвшүүлээд байгаа билээ. Энэ удаагийн цугларалтад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагч У.Хүрэлсүх оролцож Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийг бэхжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өглөө.

Дэлхийн геостратеги, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй болж буй энэ цаг үед Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхийн стратегийг “УРЬТАЖ МЭДЭЭД, ТОСОЖ БЭЛДЭЭД, ТЭСЭЖ ҮЛДЭХ, ТҮРГЭН СЭРГЭХ” гэсэн үндсэн үзэл санаанд тулгуурлан боловсруулахыг зорьж байна. Харин энэ үзэл санааны амин сүнс нь ҮНДЭСНИЙ ЭВ НЭГДЭЛ, хүн бүр ЭХ ОРОНЧ МОНГОЛ байх явдал билээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...