Saturday, May 16, 2026

Цэргийн төв эмнэлэг бөөр шилжүүлэн суулгадаг болно

Date:

Цэргийн төв эмнэлгийн стратеги төлөвлөгөөний дагуу бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг шинээр нэвтрүүлэх зорилгын хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Үндэсний эрхтэн шилжүүлэх багтай хамтран зохион байгуулсан. Ажлын байрны чадавхжуулах сургалтад Цэргийн төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах багийн 25 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд 7 чиглэлээр сургалтад хамрагдаж, батламжаа гардан авчээ.

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний баг нь Цэргийн төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй Бөөр шилжүүлэн суулгах мэс засал, Улсын хоёрдугаар төв эмнэлэгтэй Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хамтарч хийх, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа боллоо. Уг ёслолын ажиллагаанд УНТЭ-ийн ерөнхий захирал Л.Бямбасүрэн, эмнэлзүй эрхэлсэн дэд захирал О.Баярмаа, ЦТЭ-ийн дарга-ерөнхий эмч, хурандаа Б.Энх-Од, эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх тэргүүтэй албаны хүмүүс оролцож гэрээнд гарын үсэг зурсан байна.

Цаашид цэргийн төв эмнэлэг нь Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын хүлээгдэл ачааллыг багасгаж, иргэдэд цаг алдалгүй тусламж үйлчилгээ үзүүлэхэд бэлтгэлээ бүрэн ханган ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...