Wednesday, July 1, 2026

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг баруун бүсэд ажиллаж байна

Date:

“Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлогын хүрээнд яамнаас томилогдсон ажлын таван хэсэг орон нутагт ажиллаж байна. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтоор ахлуулсан ажлын хэсэг баруун бүс буюу Ховд, Говь-алтай, Завхан, Баян-Өлгий аймагт ажиллах ба /2025.02.21/ Ховд аймгаас энэ удаагийн томилолтоо эхлүүллээ.

Батлан хамгаалахын сайд салбарын бодлого, зорилтыг танилцуулах албан томилолтоо Ховдынхоо Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас эхлүүлжээ. Хугацаат цэргийн алба хаагчдынхаа сургалтын орчин нөхцөл, англи хэл, монгол бичиг, компьютерын болон жолооны сургалтын явцтай танилцсан байна. Сургалтын явц “сайн” байна гэж сайд дүгнэжээ. Салбарынхаа алба хаагчдынхаа сэтгэгдлийг сонсож, “Батлан хамгаалахын сэргэлт” -ийн хүрээнд “ЭХ ОРОНЧ МОНГОЛ- ИХ СЭРГЭЛТИЙН ЖИЛ”-ийнхээ бодлого, зорилтоо танилцуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

ОХУ-д түлшний нийлүүлэлт тасалдсанаас үнэ өснө гэдгийг тээвэрлэгчид анхааруулжээ

Түлшний нийлүүлэлтийн доголдол авто тээврийн зах зээлд нөлөөлж эхэлжээ....

Түлшний хямралыг давахын тулд ОХУ газрын тосны бүтээгдэхүүн импортлох хэлэлцээ хийж байна

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дроноор цохилт өгч...

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...