Wednesday, October 7, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийгджээ.

Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 122 удаагийн арилжаагаар 2.86 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.3 сая тонн нүүрс борлуулснаас нийт борлуулсан нүүрсний 48%-ийг 1/3 коксжих нүүрсний борлуулалт бүрдүүлж байна.

Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 1/3 коксжих нүүрсний борлуулалт 57 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...