Monday, August 17, 2026

“Эрдэнэс Тавантолгой” ХК 4.5 их наядын цэвэр ашигтай ажиллажээ

Date:

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд өнөөдөр 2024 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тус компани 2024 онд нийтдээ 30.4 сая тонн нүүрс олборлож, 29.6 сая тонн нүүрсний борлуулалт хийж, 3 тэрбум ам.долларын буюу 10.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олж, 4.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Үүнээс 3.5 их наяд төгрөгийг улсын төсөвт татвар хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

2024 оны I улирлаас өнөөдрийг хүртэлх хугацаанд нүүрсний үнэ 44 хувиар унасан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого буурах шалтгаан болж буй аж. Гэхдээ энэ оны хоёрдугаар хагасаас нүүрсний үнэ эргэж сэргэх болов уу гэдэг хүлээлттэй байгаагаа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд хэллээ.

2023 оны хоёрдугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК нь биржийн арилжааг эхлүүлж, тухайн жил нийт борлуулсан нүүрсний 17 хувийг биржээр зарж, худалдан авагч талд хүргэж өгчээ. Харин 2024 онд биржээр арилжаалсан нүүрсний хэмжээ 38 хувь буюу 11.6 сая тонн болж нэмэгдсэн байна. Энэ онд биржээр арилжаалах нүүрсний хэмжээг 40 хувиас дээш гаргах, цаашид 50 хувьд хүргэх зорилт тавьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

"Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар" (Dryland Forests,...

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...