Thursday, March 6, 2025

Тэргүүн хамба Д.Жавзандорж “Цагийн хүрд”-ийн баатрын оюунлаг хүнээр шалгарав

Date:

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дахь Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг Монголын хамгийн олон үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” сувгийн “Цагийн хүрд”-ийн баатрын Оюунлаг хүнээр онцлон нэрлэжээ.

“Цагийн хүрд” хөтөлбөрийг бэлтгэдэг мэдээллийн мэргэшсэн сэтгүүлчид, ажилтнууд, уран бүтээлчдийн зүгээс улс орны нийгмийн оюун санааны хөгжил, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан нэр хүндтэй эрхмүүдийг жил бүр онцлон алдаршуулдаг бөгөөд энэ удаад Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, Монгол багш Д.Жавзандоржийг “Оюунлаг хүн”-ээр тодруулсан нь дээдэс багшийн өөрийн эрдэм мэдлэг хийгээд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамбын хувьд санаачлан, лам хуврагууд, шавь нар, баг хамт олны нэгдлээр хийж хэрэгжүүлж байгаа үйл хэрэг, оюуны манлайллыг нь үнэлсэн хэрэг болж байна.

1991 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд анх шавилан сууж, дараа нь 1993-1998 онд Зүүн хүрээ Дашчойлин хийдэд шавилан суралцаж байгаад 1998 оноос БНЭУ-ын өмнөд хэсэгт орших Гоман дацанд Буддын гүн ухааны эрдэм мэдлэгийг уламжлалт сургалтаар 22 жил үзэж дүүргэсэн, энэ хугацаандаа тэргүүн зэргээр шалгарч Монголоос анх удаа лхаарамба цолыг хүртсэн гэдгээрээ онцгой зохиолыг үзүүлж үүнийг нь монголчуудаас гадна дэлхийн олон улс орнууд хүлээн зөвшөөрч байгаа дээдэс билээ.

Дээдэс бээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба ламаар сонгогдсоноосоо хойш Монголчуудын оюун ухаан, шашин, соёл уламжлал, ахиулахад онцгой үүргийг гүйцэтгэж байгаа нийгмийн зүтгэлтэн юм гэж судлаачид үзэж байна.

Лхаарамба, Тэргүүн хамба Д.Жавзандорж бол шашны зүтгэлтэн төдийгүй эрдэмтэн, оюунлаг хүн бөгөөд Монголын эрдэмтэн мэргэдийн сургаал номлолыг дэлхий дахинд гаргах үүднээс Европын улс орнуудад номын айлчлал хийж, монгол судлалын төвүүдэд зочилж, уулзалт ярилцлага хийх, нэр хүндтэй томоохон их сургуулиудад монголын Бурхны шашны түүх соёл, номлол сургаал, өв уламжлалыг сайтар танилцуулсан нь өнгөрч буй жилд түүний санаачлан хийсэн нь олон чухал ажлын нэг боллоо гэж судлаачид дүгнэж байна.

Монголчуудын өдийг болтол хичээж хөгжүүлж яваа амьдралын зан үйл, хэв маягт байгаа амьдралын гүн ухаан философийг технологи хөгжихийн хэрээр хүн төрөлхтөнд дутагдах зүйлийн нөхөхөд онцгой чухал болох юм байна гэдгийг онцолж, талархан хүлээн авч байгаа нь энэ аяллынх нь чухал үр дүн болсныг ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа билээ.

2024 онд Гандантэгчэнлин хийд, ШУА болон бусад олон байгууллагатай хамтран шашин хоорондын харилцан ойлголцлын томоохон уулзалт бага хурлыг санаачлан зохион байгуулсныг нь мөн онцолсон байна.

1,4 тэрбум хүн дагадаг Католик шашны тэргүүнтэй уулзаж шашин хоорондын яриа хэлэлцээр , энхтайван, хүн төрөлхтний сайн сайхны төлөө өөр өөр шашинууд хэрхэн хамтарч ажиллах асуудлыг ярилцсан эхний яриа хэлэлцээг хийсэн болохыг нь тэмдэглэсэн байна.

Монголын шашныг, монголчуудын оюуны ертөнцийг хөгжүүлэхэд хийж байгаа нэг гайхам ажил бол шашны сургалт судалгаанд онцгой анхаарч, ялангуяа Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийг Шашны Их сургууль болгох ажлыг санаачлаад түүнийгээ 2024 онд амжилттай хэрэгжүүлсэн. Бурханы шашны Их сургууль дээрээ болон манай монголын олон сургалтын төвүүд хүний амьдрал яавал утга учиртай, аз жаргалтай байх вэ, түүнийг хэрхэн мэдрэх вэ гэдэгт чиглэсэн хичээл сургалтуудыг их ордог байх тал дээр санаачилга гаргаж байгаа юм.

Өөрийнхөө мэдлэг мэдэж байгаа зүйлээ бусаддаа хуваалцах энэ бол Боловсролын болоод оюуны салбарт хийж байгаа оюуны том ажил. Анагаахын ШУ-ны Үндэсний их сургуультай Гандантэгчэнлин хийд, Бурханы шашны их сургууль хамтраад өрнийн болоод уламжлалт анагаах ухааны хамтарсан хөтөлбөрийг зохион байгуулах тал дээр ажиллаж байна, ШУА-ийн Философийн хүрээлэнтэй хамтраад Буддын судлал буюу Буддын шинжлэх ухааны мэдлэгийнг орчин үеийн шинжлэх ухааны онол арга зүйгээр яаж нарийвчлан судлах вэ гэдгийг гаргаж ирэх, Монгол эрдэмтэн лам нарын туурвисан зохиол бүтээлийг олон нийтэд хэрхэн хүргэх вэ, , ялангуяа нарийн утга агуулгыг дэлгэрэнгүй орчуулсан зүйлийг гадаадын эрдэмтэн судлаачдад хэрхэн хүргэх вэ? гэдэг дээр анхаарч ажиллаж байгааг нь мөн онцлон үзсэн байна.

Үүнээс гадна Их хамба, Монгол багшийн маань санаачлан, гардан удирдаж хийж хэрэгжүүлсэн ажлын жагсаалтыг тоймлон гаргаад Онцлох хүн”-ээр тодруулжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 108.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 2 дугаар сарын 28-ны...

“Энержи ресурс”-тэй 2008 онд байгуулсан гэрээ УИХ-ын эрхэд халдсан, хууль бус гэж дүгнэжээ

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулжээ Монгол Улсын Ерөнхий...

Цагаан сараар тав хоног амарна

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Цагаан сарын өдрүүдэд тав хоног...