Tuesday, June 30, 2026

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

Date:

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж тэргүүтэй УИХ-ын ЭЗБХ-ны гишүүд 2025 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь салбарын үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Өмнөговь аймаг, Цогтцэций сумын удирдлагуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал тэргүүтэй компанийн удирдлагууд хүлээн авч уулзан, уурхайн үйл ажиллагаа болон нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхай эхэлснээс хойш 155 сая тонн нүүрс олборлоод байгаа бөгөөд 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Цанхийн баруун уурхайн хоёрдугаар талбайн уулын ажлыг өөрийн техникээр эхлүүлсэн нь нүүрсний бүтээгдэхүүний төрөл, чанар нэмэгдэж, хөрс хуулалтын зай 2.5 дахин буурч, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдсэн. Мөн нүүрс баяжуулах үйлдвэрийн туршилт тохируулгын ажил хийгдэж, 2024 онд 105 мянган тонн нүүрс баяжуулсан бөгөөд үйлдвэрлэсэн коксжих нүүрс болон эрчим хүчний нүүрсээ биржээр борлуулж эхлээд байна.

2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх, хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх, төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөж, ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байгааг УИХ, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд болон албаны хүмүүст танилцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...