Wednesday, October 7, 2026

АНУ-д томуугийн улмаас 13 мянган хүн нас баржээ

Date:

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс 7-ны өдөр нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзвэл, энэ улиралд Америкт ханиад томууны 24 саяас доошгүй тохиолдол бүртгэгдсэний 310 мянга гаруй нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 13 мянга гаруй нь нас барсан байна. 

АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, одоогоор АНУ даяар томуугийн халдварын түвшин өндөр байгаа бөгөөд халдварын түвшин нэмэгдэх хандлагатай байна. Өвчтөнүүдийн 96 гаруй хувь нь А хэлбэрийн томуугийн халдвар авсан байна. 

Зарим муж улсын сургуулиуд хүүхэд, өсвөр үеийнхний дунд амьсгалын замын халдварын хэт их тохиолдлын улмаас хичээлээ түр зогсоох эсвэл онлайн сургалтанд шилжихээс өөр аргагүй болсон гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна

ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ҮРЖЛИЙН МАЛ ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАГНУУЛ, ЦАГДААГИЙН...

ХХААХҮЯ ажил хэрэгч сонсгол болоосой гэдэг байр сууринаас хандсан

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр...