Tuesday, June 30, 2026

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэ

Date:

Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон ашигт таримлыг нутагшуулах, тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг 2025 оны хоёрдугаар сарын 01-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас баталжээ.
Газар тариалан, мал аж ахуйн болон хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авч, хууль тогтоомжийн дагуу дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн байна.
“Атар-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг чиглэлээр багцлан “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгальд ээлтэй тариалангийн үйлдвэрлэл”, “Бүсчилсэн хөгжил”, “Үйлдвэрлэл, үнэ цэнийн сүлжээ”, “Инноваци, технологи”, “Эрсдэлийн тогтолцоо, гадаад худалдаа” зэрэг таван зорилтын хүрээнд 60 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...