Saturday, May 2, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анхны даваагаа авлаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын хацү башёгийн хоёр дахь өдөр их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ анхны даваагаа авлаа. Тэрбээр өчигдөр буюу башёгийн эхний өдөр комүсүби Вакатакакагэд өвдөг шороодсон бол өнөөдөр маэгаширагийн баруун жигүүрийн тэргүүн бөх Таканошог давлаа. Ийнхүү Тэрүнофүжи өнгөрсөн оны долдугаар сарын башёд түрүүлснээс хойш хоёр башё өнжсөний эцэст анхны ялалтаа авлаа.

Түүний өнөөдрийн барилдааны талаар “Удаан үргэлжилсэн барилдаанд хүчтэй өрсөлдөгчийн сөрөг довтолгоог тэсвэрлэж чадсан нь 33 настай Тэрүнофүжигийн хувьд урам хайрласан үзүүлэлт юм. Монголын ёкозүна Токиогийн “Рёогокү Кокүгикан” ордны дэвжээнд хүч чадлаа сорьсон нь шинэ оны башёд өнгөтэй байгаагаа харууллаа” хэмээн Японы хэвлэлүүдэд бичиж байна.

Хацү башёгийн хоёр дахь өдөр озэки Хоошорюү С.Бямбасүрэн маэгашира Тобизарүг давж хоёр даваатай боллоо. Харин маэгаширагийн зүүн жигүүрийн тэргүүн бөх Киришима Б.Лхагвасүрэн эхний өдөр нутаг нэг бөх Хоошорюү С.Бямбасүрэнд унасан бол өнөөдөр озэки Оносатог барсангүй. Тэрбээр маргааш их аварга Тэрүнофүжитэй барилдана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Улсын хэмжээнд 13.2 сая төл хүлээн аваад байна

2026 оны тавдугаар сарын 01-ний байдлаар улсын хэмжээнд 13,395,3...

“Сэтгүүлч М.Батдорж” сангийн оюутны шилдэг бүтээлийн ялагч тодорлоо

“Сэтгүүлч Батдорж” сангаас сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудын дунд...

Эрдэнэтийн овооны бүлэг орд албан ёсоор бүртгэгдэж, “Оюут” ордын нөөцийг 404 сая тонн хүдэрт хүргэснийг баталгаажууллаа

Улаанбаатар хотноо өнөөдөр зохион байгуулагдсан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн...