Thursday, October 29, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн бэртэл эдгэрчээ

Date:

Японы мэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын башё ирэх ням гарагт эхэлнэ. Их аварга Тэрүнофүжи энэ сард зодоглоно. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сарын башёд түрүүлснээсээ хойш ес, арваннэгдүгээр сарын башёд бэртлийн улмаас барилдалгүй өнжөөд байгаа юм.

Энэ сарын 6-ны өдөр Ёкозүна Тэрүнофүжи “Рёогокү Кокүгикан” ордон дахь сүмогийн бэлтгэлийн төвд шинэ оны эхний их сүмогийн тэмцээний бэлтгэлд оролцжээ. Энэхүү бэлтгэлийн үеэр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ оозэки долоон удаа барилдаж гурав ялж, дөрөв ялагджээ. Тэрүнофүжи “Би маш их хичээж байгаа. Хурдаа ахиулж чадвал барилдаан маань амжилттай болно гэж бодож байна” гэжээ. Ёкозүнагийн зөвлөлдөх зөвлөлийн дарга Масаюки Ямаучи “Тэр бидний бодож байснаас ч илүү эдгэрсэн байна” гэжээ. Мөн Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккаку буюу ёкозүна Хокутоуми “Түүнд хэдэн барилдаан хийж чадах эсэхийг харах л үлдлээ. Түүнд хүсэл зориг байна. Өнөөдрийн бэлтгэл түүнд итгэл өгсөн гэж бодож байна” гэжээ. Озэки нарын бэлтгэлийн барилдаанд ёкозүнагийн араас нэхэж яваа Котозакура 3 даваа, 10 унасан тааруухан амжилт үзүүлсэн бол оозэки Хоошорюү С.Бямбасүрэн 12 давж, 4 унаснаар сайн формтой байгаагаа харуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...

“Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын анхны 35 сурагч оюутан Герман, Францад суралцахаар 1926...

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...