Thursday, August 20, 2026

Энх цагийн эгэл баатруудынхаа ар гэрт хүндэтгэл үзүүллээ

Date:

Шинэ жилийн баярыг тохиолдуулан БХЯ, ЗХЖШ-аас НҮБ, Монгол Улсын Төр засаг, цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын өмнө хүлээсэн энхийг сахиулах ажиллагааны үүргээ амжилттай гүйцэтгэсэн болон өдгөө гүйцэтгэж буй цэнхэр дуулгатнуудынхаа ар гэрт хүндэтгэл үзүүлж, алдрай бяцхан үрст нь гарын бэлэг гардууллаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга хошууч генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, энхийг сахиулагчид болон ар гэрийн төлөөлөл оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ дайны хөлд сүйдэж хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн мянга мянган иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэж монгол цэрэг дэлхийн цэрэг гэх нэр алдрыг олон улсын түвшинд цуурайтуулж яваа энхийг сахиулагчдаараа бахархаж буйгаа онцлоод алдрай бяцхан үрсийнх нь хамтаар шинэ оны баярын мэндийг өргөн дэвшүүллээ.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 900 орчим цэргийн алба хаагч НҮБ-ын энхийг сахиулах долоон ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 22 мянга гаруй цэргийн алба хаагч дайны хөлд сүйдэж, хүмүүнлэгийн хямралд нэрвэгдсэн дэлхийн 10 гаруй орны энгийн ард, иргэд, дүрвэгсдэд шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж, аюулгүй байдлыг нь сахин хамгаалах үүргээ нэр төртэй гүйцэтгэсний үр дүнд өдгөө Монгол Улс НҮБ-д цэрэг илгээгч 120 орноос 18 дугаарт эрэмбэлэгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал илгээжээ

Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан...

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ эдийн засгийг бий болгоно 

Өгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой “Өгөгдлийн тухай анхдагч...

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

“Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төсөл хэрэгжиж...

“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарт 1634 иргэнээс санал, хүсэлт, гомдол иржээ

“Улаанбаатарын цаг”-аар нийслэлийн удирдлагууд мэдээлэл өглөө.  Нийслэлийн Засаг дарга...