Monday, April 7, 2025

Эв нэгдэл, тусгаар тогтнолын утга учрыг дээдэлсэн уриалга гаргалаа

Date:

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан уулзалтын үеэр монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг онцолсон уриалга гаргалаа.

Тэрбээр 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглан зарлахад үнэтэй хувь нэмэр оруулсан VIII Богд Жавзандамба хутагтын ач гавьяаг сануулж, түүний эх орныхоо төлөөх зүтгэлийг үнэлэх, түүхэн сургамжийг өнөө үеийн залуусын ухамсарт хүргэхийг уриалсан юм.

Тусгаар тогтнолыг сэргээх тэмцлийн гэгээн жишээг тэргүүлэгч, гэвш лам А.Батцэнгэл онцлохдоо:

• 1911 онд VIII Богдын тэргүүлэн оролцсон тэмцэл нь зөвхөн төрийн байгууламжийг сэргээх үйл хэрэг биш, харин Монгол үндэстний тусгаар оршихуйн гол баталгаа, оюун санааны үндэс байсныг сануулав.

• VIII Богд Жавзандамба нь үндэстний эв нэгдлийг хангах, монголчуудыг нэгдсэн хүч болгон удирдах үйлсэд оройлон зүтгэсэн ач гавьяатай хүн хэмээв.

Нийгэмд кино урлагаар дамжуулан үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийн үзэл санааг бүдгэрүүлж буй сөрөг хандлагыг анхаарч, үүнийг өөрчлөх зайлшгүй хэрэгтэй. Тиймээс тэрбээр урлагийн салбарынхныг эх орон, тусгаар тогтнолын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарал хандуулж, уран бүтээлээрээ дамжуулан залуу үед эерэг үнэт зүйлийг сурталчлахыг уриалсан. Энэ жилийн тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт өдрийг тохиолдуулан дараах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм байна.

Жанлавцогзолыг монгол хэлээр унших ёслол. Анхдугаар Богд өндөр гэгээн Занабазар хутагтын зохиосон Жанлавцогзол номыг монгол хэлээр унших ёслол Монгол бөхийн өргөөнд 12 сарын 29-нд болно.

Энэхүү ёслол нь:

• Монголчуудын оюун санааны нэгдмэл байдлыг сэргээх, өв уламжлалаа ойлгох ховор боломжийг олгож байгаа хэрэг юм.

• Тэргүүн хамба лам, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Жанлавцогзол номын утга агуулгыг тайлбарлана гэдгийг онцлон тэмдэглэв. Эв нэгдлийн уриалга нь цаг үеийн шаардлага гэдгийг хэллээ. Гэвш лам А.Батцэнгэл энэхүү уулзалтын үеэр монголчуудын эв нэгдэл, сайн сайхан ирээдүйн төлөө нэгэн сэтгэлээр зүтгэх шаардлага тулгарч буйг хэлсэн юм.

• Бид эв нэгдэлтэй байж, тусгаар тогтнолоо хамгаалж, хөгжүүлэхийн төлөө нийгэмд оюун санааны нөлөөллийг түгээх хэрэгтэй.

• Энэ цаг үед зөвхөн улс төр, эдийн засгийн хөгжил бус, иргэдийн оюун санааны сэргэлт, үндэсний ухамсрыг сэргээх нь чухал болохыг санууллаа.

Тус арга хэмжээ нь монголчуудын оюун санааны эв нэгдэл, тусгаар тогтнолын үнэ цэнийг онцлон тэмдэглэсэн чухал уулзалт боллоо. VIII Богд Жавзандамба хутагт болон Өндөр гэгээн Занабазарын үлдээсэн оюун санааны өвийг өнөө үеийн залууст таниулах, өв соёлоо хамгаалах үйл хэрэгт залуусын оролцоог идэвхжүүлэхийг уриаллаа. Энэхүү уриалга нь монголчуудыг нэгэн сэтгэлээр эвлэлдэн нэгдэх, ирээдүйн сайн сайхны төлөө хамтран ажиллах үнэтэй санаачилга боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...