Wednesday, April 23, 2025

“Орано”-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээ сайн жишиг болох ёстой

Date:

Францын “Орано” групптэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар албан ёсны  хэлэлцээр хийгээд багагүй хугацаа өнгөрч байна. “Орано” гээд ярингуут л “Арева” групп”, “Бадрах энержи” компанийн талаар сөрөг мэдээллүүдийг сөхөж, ураны аюул, хоёр толгойтой хурга, ишиг гээд яриад эхэлдэг нь өнөө л тамын тогооны үлгэр. Гашуунсухайтын төмөр замыг нарийн царигаар тавьбал Хятадаас танк ороод ирнэ гэж айлгаж байсантай яг адилхан технологи.

Түүнээс биш энэ бол улс орны эдийн засагт маш том хувь нэмэр оруулах төдийгүй үндэсний аюулгүй байдалд ч эергээр нөлөөлөх төсөл. Энэ төсөл дээр Монгол Улс давуу эрхтэйгээр эзэмшихээр тохирсон, хөрөнгө оруулалтын санхүүжилтэд Монголын Засгийн газар сохор зоос ч гаргахгүй, 100 хувь “Орано” хариуцна гэсэн урьдчилсан мэдээлэл бий.  

Энэ талаар албаны эх сурвалжийн мэдээлэл гэвэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учралын УИХ-ын чуулган дээр мэдээлэл хийхдээ, “Францын “Орано” групптэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-д өргөн мэдүүлэхээр таван дэд ажлын хэсэг ажиллаж байна. Энэ бол Оюутолгойгоос хойш гуравдагч хөрштэй хийж буй хоёр дахь том хөрөнгө оруулалтын гэрээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сайн жишиг төсөл болох боломжтой. Тиймээс эрэлт өндөртэй байгаа стратегийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх, геополитикийн хувьд ч гэсэн, мөн атомын цахилгаан станц байгуулах, хүхрийн хүчил, хог хаягдлын үйлдвэр байгуулах зэрэг олон давуу тал үүсгэх хөрөнгө оруулалт болно гэж харж байна.
Тэгэхээр шууд болон шууд бус утгаар энэ гэрээ манай улсын эдийн засагт томоохон өөрчлөлт оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.  Тиймээс Оюутолгойн алдааг давтахгүйн тулд 34 хүртэлх хувийн хэдэн хувийг нь Хуримтлалын дансанд шилжүүлэх, зардал нэмэгдүүлж ногдол ашиг хуваарилах хугацааг хойшлуулдаг алдааг давтахгүйн тулд тодорхой хувийг нь АМНАТ-аар орлуулах, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. УИХ-аар хэлэлцүүлэхдээ ч энэ чиглэлд онцгой анхаарч ажиллана” гэсэн юм.

Эндээс хэд хэдэн чухал агуулга уншигдаж байна. Юуны өмнө “Орано”-тай хийх хөрөнгө оруулалтын гэрээ бол “Оюутолгой” төсөлтэй дүйцэхүйц бөгөөд гурав дахь хөрштэй хийж буй хоёр дахь мега төсөл. Тиймээс энэ төсөл дээр Оюутолгойн алдааг давтахгүй байхыг хичээж буй юм байна. Гуравдугаарт эдийн засгийн үр өгөөжөөрөө ч, геополитикийн агуулгаараа ч энэ төсөл Монгол Улсын хувьд чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд бүгд найрамдах Франц улсад төрийн айлчлал хийх үеэр Францын “Орано майнинг” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийн протоколд хоёр тал гарын үсэг зурсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...