Saturday, May 16, 2026

Шартана гэдэг архинд донтох өвчний томоохон шинж

Date:

Архи бол хүний сэтгэцийг мансууруулах үйлчилгээтэй, улмаар донтуулдаг бүтээгдэхүүн. Хэрвээ архийг хүн эмх замбараагүй удаан хугацаагаар хэрэглээд байвал архины хараат байдалд орох буюу архийг хэрэглэхгүйгээр байж чадахгүй байдалд хүрдэг. Ингэж архины хараат болохыг архинд донтох эмгэг гэж нэрлэдэг. Харин ийм эмгэгтэй болсон хүмүүсийг архинд донтох өвчтөн гэж нэрлэдэг.
Архинд донтох өвчин ллон зүйлээс шалтгаалж харилцан адилгүй байна. Тухайн хүний сэтгэл зүй, бие махбодийн байдал, мөн элгэнд архи задлах фермент байдаг. Түүний идэвх хүн бүхэнд харилцан адилгүй байдаг гэх мэт олон зүйл шалтгаална. Түүнээс гадна орчин байна. Байнга уудаг эсэх, уухаараа их, бага уудаг уу гэх мэт. Мөн хэдэн настайгаасаа архи ууж эхэлсэн гэдэг нь их нөлөөтэй. Хэдий чинээ эрт ууж эхэлнэ, төдий хэрээр архинд нь хурдан байдаг.
Архинд донтох нь өвчин учир тодорхой шинж тэмдгүүдтэй. Энэ өвчнийг хэтрүүлэн хэрэглээний үе, архинд донтох өвчний өмнөх үе, архинд донтох өвчин гэж хуваадаг. Харин архинд донтох өвчин эхэлснээс хойш бол өвчний эхэн үе, дунд үе, төгсгөлийн үе гэж хуваана. Тэгэхээр тухайн хүнд ямар шинж тэмдэг илэрч буйгаар нь аль үед хамарч байгааг нь хэлж болдог. Хүмүүс “Би бараг уудаггүй, хааяа нэг уудаг. Тэгээд маргааш нь шартдаг. Заримдаа хоёр гурав хоногоор уучихаад байдаг” гэж ярьдаг. Гэтэл хэрвээ шартаж л байгаа бол энэ хүн архинд донтох өвчний дунд үед хүрсэн байна гэсэн үг. Шартана гэдэг нь архинд донтох өвчний томоохон шинжүүдийн нэг. Хүмүүс шартдаг мөртлөө “би архинд донтох өвчтэй биш” гэж хэлдэг. Үнэндээ бол тийм байх боломжгүй. Шарталт гэдэг нь архины төрлийн согтууруулах ундааг олон жилээр хэтрүүлэн хэрэглэчихсэн хүмүүс тухайн бодисыг их хэмжээгээр хэрэглэсний дараа 24-72 цагийн дараа бие махбодид нь янз бүрийн таагүй байдал илэрч эхлэхийг хэлж байгаа юм.
Архинд донтох өвчний дунд үе хүртэл тухайн хүний гэмшил ч юм уу, архи уухгүй байя гэх хүслээс шалтгаалаад зургаан сар хүртэл хугацаагаар архи уухгүй байх чадвар хадгалагддаг. Харин үүнээс цааш энэ чадвар нь буурдаг. Зургаан сар уудаггүй байсан хүн маань гурав, хоёр, нэг сар гээд буурсаар байгаад сүүлдээ гурав хоног ч архигүй байж чадахгүй болох хүртлээ энэ өвчин даамжирдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...