Saturday, November 21, 2026

Монголын сурагчид олон улсын SOTA хөтөлбөрийн Бүх Азийн тэмцээнд амжилттай оролцжээ

Date:

Тайландын нийслэл Бангкок хотод зохион байгуулсан Олон улсын SOTA хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 140 орны Ерөнхий боловсролын сургуулиудын “Бүх Азийн сурагчдын тэмцээн” болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд манай улсаас “Оюуны төв” сургуулийн 16 сурагч, долоон багшийн хамт амжилттай оролцжээ. Тодруулбал, 5х5 сагсан бөмбөгийн төрөлд алтан медаль хүртсэн бол шинжлэх ухааны судалгаа төрлөөр 11а ангийн сурагч Б.Ариунгэрэл, ургамал өнгөт зураг төрлөөр 9а ангийн сурагч Н.Амартайван, амьтан хар зураг төрлөөр 9а ангийн сурагч З.Эрхэс нар шагналт байрт шалгарсан байна. Сурагчдын үзүүлсэн амжилтууд нь Монголын ерөнхий боловсролын сургуулиуд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, сурагчдын авьяас чадварыг өндрөөр үнэлэгдэхэд чухал нөлөө үзүүлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...