Tuesday, June 30, 2026

Өмнөд Солонгост дайны бэлэн байдал зарлалаа

Date:

Өмнөд Солонгост хэдхэн цагийн өмнө дайны бэлэн байдал зарлажээ. Энэ талаар тус улсын Ерөнхийлөгч Юн Сук Ёл телевизээр ард түмэндээ хандан үг хэлэхдээ “Либерал үзэлтэй Өмнөд Солонгосыг Хойд Солонгосын коммунист хүчний аюулаас хамгаалж, төрийн эсрэг элементүүдийг устгахын тулд цэргийн онц байдал зарлаж байна” гэжээ.

БНСУ-ын Ардын хүчний нам болон гол сөрөг хүчин болох Ардчилсан нам хооронд ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл дээр санал зөрөлдөж байгаа энэ үед ийнхүү дайны бэлэн байдал зарласан нь гэнэтийн алхам боллоо гэж тус улсын хэвлэлд бичиж байна. Парламент дахь сөрөг хүчний гишүүд өнгөрсөн долоо хоногт төсвийн хэлэлцүүлэг хийхдээ Юн Сук Ёл Ерөнхийлөгчийн санал болгож буй 677 их наяд воны төсвийн төлөвлөгөөнөөс ойролцоогоор 4.1 их наяд вон (2.8 тэрбум доллар)-ыг танажээ. Үүнд засгийн газрын нөөц сан болон Ерөнхийлөгчийн оффис, прокурор, цагдаа, төрийн аудитын агентлагийн үйл ажиллагааны төсвийг танасан юм байна.

Дайны бэлэн байдал тогтоосноор цөмийн зэвсэгтэй Умард Солонгосын талтай техникийн хувьд дайтаж байгаа өмнөдийн бүх цэргийн ангиудад онцгой бэлэн байдал, сэрэмжлүүлгээ чангатгах үүрэг өгсөн гэж “Ёнхап” агентлаг мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...