Friday, May 15, 2026

“Аз жаргалын хотхон-4” олон ангит уран сайхны кино нээлтээ хийлээ

Date:

“Хятадыг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд энэ сарын 3-нд албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Тэгвэл уг Соёлын өдрүүдийн хүрээнд “Аз жаргалын хотхон-4” Хятадын олон ангит уран сайхны киноны нээлт боллоо. Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал ноён И Жи, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Гүй, Өвөрмонголын Радио телевизийн хорооны дэд захирал ноён Ли Же нар оролцлоо.

2015 оноос хойш ӨМӨЗО-ы Радио телевиз хороо Монгол Улсын 30 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, телевизтэй хамтран 60 гаруй олон ангит уран сайхны кино, 10 уран сайхны кино, дөрвөн баримтат цуврал кино, дөрвөн хүүхэлдэйн киног орчуулан Монгол Улсын үзэгчдийн хүртээл болгосон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...