Friday, November 15, 2024

БНСУ-ын бэлэн гоймонгийн экспорт анх удаа тэрбум ам.доллар давжээ

Date:

БНСУ-ын бэлэн гоймонгийн экспорт энэ онд анх удаагаа нэг тэрбум ам.доллар давжээ. Энэ оны нэгдүгээр сараас 10-р сар хүртэлх бэлэн гоймонгийн экспорт 1.02 тэрбум доллар буюу 1.4 их наяд вон хүрч, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн гэж БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн яам баасан гарагт мэдээлсэн байна. Өнгөрсөн оны бэлэн гоймонгийн экспортын хэмжээ 952 сая ам.доллар байсан бол энэ оны экспорт ердөө 10 сарын дотор дээрх үзүүлэлтээс давсан гэсэн үг. Цаашид 2024 оны эцэс гэхэд бэлэн гоймонгийн экспорт 1.2 тэрбум долларт хүрнэ гэж таамаглаж байгаа аж. Тус улсын экспортын бэлэн гоймонгийн гол зах зээл нь Хятад бөгөөд дараа нь АНУ, Нидерланд, Япон, Их Британи улс ордог бөгөөд эдгээр гол зах зээлүүд рүү хийсэн нийлүүлэлт бэлэн гоймонгийн экспорт тэрбум ам.доллар давахад нөлөөлжээ. Тухайлбал БНСУ-аас Хятад руу хийсэн экспорт 18.6 хувиар өсч, 210 сая доллар болсон бол АНУ-д хийсэн борлуулалт 65 хувиар өсч, 180 сая ам.долларт хүрсэн байна.

Энэ нь солонгос контент, тэр дундаа олон ангит кинотой холбоотой гэдгийг яамны албан тушаалтнууд онцолжээ. Үйлдвэрлэгчид чанартай бүтээгдэхүүнээ идэвхтэй хөгжүүлж, гадаад дахь жижиглэн худалдааны цэгүүдэд идэвхтэйгээр бүтээгдэхүүнээ хүргэхэд анхаарлаа хандуулахаар болжээ.

Нэг тэрбум ам.долларын экспорт нь 2.07 тэрбум ширхэг бэлэн гоймонтой тэнцэх ажээ.

БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн яамны сайд Сүн Ми-рюнг баасан гарагт Сөүлийн баруун хэсэгт орших Хонгик их сургуулийн ойролцоох бэлэн гоймонгийн төрөлжсөн тусгай дэлгүүр болох CU Hongdae-д уулзалт хийж, “Нонгшим”, “Самян” зэрэг бэлэн гоймон үйлдвэрлэгч тэргүүлэгч компаниудын төлөөлөгчидтэй уулзаж, бэлэн гоймонгийн экспортын стратегийн талаар ярилцжээ. Тэрбээр “Нэг тэрбум ам.долларын экспорт нь 2.07 тэрбум бэлэн гоймонтой тэнцэх бөгөөд энэ нь дэлхийг 2600 удаа тойрох урт хэмжээ юм” гэжээ. Мөн Сүн Ми-рюнг сайд дэлхийн 8 тэрбум хүний дөрөвний нэг нь солонгос бэлэн гоймонг хэрэглэж байгаа гэсэн байна.

БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн яамны сайд Сүн Ми-рюнг бэлэн гоймон үйлвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гацаанаас салсан мега төслүүд гараанаас гарна

Ирэх жилийн төсөв анх удаа Монгол Улсаа нэг тойрог...

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар “Чайна энержи групп” албан ёсны байр сууриа илэрхийлжээ

Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа хэлэлцээрийн...

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө

Төрийн өмчит хуулийн этгээдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал,...

Ирэх жилийн төсөв ба ирэх жилүүдийн төсөөлөл

УИХ Монгол Улсын 2025 оны төсвийг өнгөрсөн долоо хоногт...