Thursday, November 21, 2024

БНАСАУ пуужин хөөргөсөн нь хуулийн дагуу өөрийгөө хамгаалах эрхийг хэрэгжүүлж буй явдал гэжээ

Date:

БНАСАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр буюу арваннэгдүгээр сарыйн 1-ний өдөр мэдэгдэл нийтэлж, БНАСАУ хамгийн сүүлийн үеийн “Хвасон их буу-19” тив алгасах баллистик пуужин хөөргөсөн нь БНАСАУ-ын үндэсний бүрэн эрх, аюулгүй байдалд халдаж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулахыг оролдсон дайсагнагч хүчинд чиглэсэн хариу арга хэмжээний нэг хэсэг юм. БНАСАУ-ын энэ алхам нь бүрмөсөн улс орны бүрэн эрхийг хамгаалахын тулд хууль ёсны дагуу хэрэгжүүлж байгаа явдал юм гэжээ. 

Мэдэгдэлд, АНУ болон түүний холбоотнууд Хойд Солонгосын бүрэн эрхт байдлын үйл ажиллагааг санаатайгаар алдагдуулж, Солонгосын хойг болон түүний эргэн тойронд нэгдсэн агаарын хүчний сургуулилт явуулж байна. Дайсагнагч хүчний сөргөлдөөний ажиллагаанд Хойд Солонгос гүнээ сэтгэл түгшиж байгаа бөгөөд эдгээр бүдүүлэг үйлдэл нь НҮБ-ын дүрэм болон олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хууль тогтоомжийг зөрчиж, олон улсын энх тайван, аюулгүй байдалд ноцтой сорилт учруулж байна. Үүнийг хатуу зэмлэн буруушааж байна. АНУ болон түүний холбоотны аюул заналхийллийг даван туулахын тулд, улмаар цөмийн дайн дэгдэх аюулыг бүрмөсөн хориглон зогсоож, бүс нутгийн улс төр, цэргийн нөхцөл байдлыг хатуу хяналтдаа байлгах нь Хойд Солонгосын “стратегийн гуйвшгүй сонголт, хүсэл зориг” юм гэж мэдэгдэлд дурджээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...