Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийдийн Дашчоймпэл дацангийн Гавж Намшир овогтой Цэнд нь Балдан брайвүн Гоман дацангийн 16 зиндааг дүүргэн Уламаар гэвш лхаарамбын 6 жилийн шалгалтыг амжилттай өгч 2024 оны аравдугаар сарын 25-ны өдөр “Гоман” дацангийн хамба ламаас гэвш лхарамбын мяндагийг аван лхарамба болжээ. Лхаарамба Н.Цэнд ламтаны намтраас товчилон хүргэвээс 1981 онд төрсөн бөгөөд 1998 онд Улаанбаатар хотын 79-р дунд сургуулийг төгссөн. 1996 онд Дашчойнпэл дацангийн гярган лам Гаваасамбуу ламтанд шавилан 3 жил багшийн гэрээр тасралтгүй дээдийн номоо заалгаж байгаад 1999 онд Дашчойнпэл дацан их эрдэнэд шавилан, буяны садан багш дацан их эрдэнийн шунлайв Гавж Дагважанцан , Лхаарамба Дашжамц, Гавж Зундуйжамц тэргүүтэй дээдэс багш нарыг шүтэн чойрын номд суралцаж эхэлсэн. 2001 онд Гандан Тисүр рэнбүчэ Түвдэнням ламтнаас “Гэцүл” сахил хүртсэн байна.
2003 онд Багш дээдэс лхаарамба Дашжамц Гавж Зундуйжамц нарын айлдвар зарлигаар Өмнөд Энэтхэг дэх Балдан Брайвүн Даш Гоман дацанд шавилан орсон. Балдан Брайвүн Даш Гоман дацангийн дээдэс багш нар Брайвүн Тисүр рэнбүчэ Лхаарамба Лувсандамба олны багш Лаврангийн багш хэмээн алдаршсан Лхаарамба Ёндонжамц, Хансүр лхаарамба Чүлтэмпунцаг, Лхаарамба Лувсанчүлтэм, Лхаарамба Түвдэн-Яринпэл тэргүүтэн эрдэмтэн мэргэдийг шүтэн буддын гүн ухааны 5 ботид номонд шамдан суралцжээ. 2011 онд парчин домын дамжаа барьсан. 2017 онд Балдан брайвүн Даш Гоман дацангийн 5 ботийн 16 зиндааг бүрэн дүүргэн гэвш лхаарамбын шалгалтад явж эхэлсэн бөгөөд 2013 онд Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багшаас “Гэлон”-ийн санваар хүртсэн аж. 2023 онд Дашчоймпэл дацан их эрдэнээс гавжид тушаагдан Даж эргүүлэн дамжаа барин гавжийн мяндаг хүртсэн.
Ийнхүү гавж Н.Цэнд лам нь 20 гаруй жилийн турш дээдийн номд шамдан суралцаж 2024 оны арванхоёрдугаар сарын 03-04-ний өдрүүдэд Өмнөд Энэтхэг дэх Балдан Брайвүн Даш Гоман дацанд гэвш лхаарамбын хурлаа хуруулах болоод байна.
Гавж Н.Цэнд гэвш лхарамбын мяндаг хүртжээ
Date: