Saturday, November 23, 2024

“Сэцэн ханы шуранхай” уртын дуу дуулаачдын улсын уралдаан эхэллээ

Date:

Даншгийн алдарт аварга, нэрт уртын дууч Майдарын Мөрринчингийн нэрэмжит “Сэцэн ханы шуранхай” уртын дуу дуулаачдын улсын II уралдаан өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотод эхэлээ. Хэнтий аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хэрлэн сумын Соёлын төв, Их аварга, алдарт дуучин М.Мерринчин буюу Дашринчиний үр хүүхэд, төрөл төрөгсөд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлах салбар, Монголын уртын дууны холбоо, Хэнтий аймгийн ерөөлч магтаалчдын холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү уралдаан нь Халхын Сэцэн хан аймгийн Халхын гол, Хар дэл, Хурх Биндэр аялгуу, Зүүн Монгол болон Төв Халхын уртын дууны өв санг сэргээн тодруулах, хадгалж хамгаалах, нутаг орны аялгуу, дуулах хэв намбыг өвлүүлэн дэлгэрүүлэх, мартагдсан дууг сэргээн дуулах, уртын дуучдын ур чадварын түвшинг дээшлүүлэх эрхэм зорилготой юм.

Уралдаанд нийслэл Улаанбаатар хот болон Хэнтий, Дорнод, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Төв аймгийн нийт 20 уртын дууч оролцож байна.

“Сэцэн ханы шуранхай” уртын дуу дуулаачдын улсын II уралдааныг 2 үе шаттайгаар явуулах бөгөөд оролцогчид 1-р шатанд өөрийн урын сангаас нэг, мартагдсан уртын дууг сэргээн өөриймшүүлсэн нэг дууг тус тус дуулах аж. Энэ шатанд дараах айзам болон айзмын цараатай дуунаас сонгож дуулна. Зүүн чигийн аялгуугаар буюу их дуучин С.Дамчаа, Ж.Дорждагва, Л.Агваанжамбал зэрэг дуучдын дуулсан арга барилаар дуулбал давуу тал болох юм байна. Үүнд, “Хэрлэнгийн барьяа”, “Түмэн эх”, “Сэцэн ханы хүлэг”, “Дөмөн”, “Уяхан замбативийн наран”, “Сэрүүн сайхан хангай”, “Хэрлэн баян улаан” зэрэг дууг сонгож дуулах юм байна.

Монгол Улсын Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Нансалмаа нар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...