Thursday, October 8, 2026

Нийслэлийн Засаг даргын орлогчоор А.Амартүвшинг томиллоо

Date:

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Амгаланбаярын Амартүвшинг өнөөдөр томиллоо. А.Амартүвшин нь дипломат, олон улсын харилцаа, эрх зүйч мэргэжилтэй. 2007 онд Австралийн Монаш их сургуулийг улс төр, гадаад судлалаар бакалавр, 2011 онд Австралийн Декиний их сургуулийг гадаад харилцааны мэргэжлээр магистр зэрэгтэй хамгаалж, төгссөн.

Түүний ажлын туршлагаас дурдвал:

  • 2008 онд УИХ-ын Тамгын газрын захиргааны хэлтэст зохион байгуулагч
  • 2008-2013 онд УИХ-ын Тамгын газрын гадаад харилцааны хэлтэст зохион байгуулагч, шинжээч, референт
  • 2013-2016 онд БНБУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан, консул
  • 2016 оноос өнөөдрийг хүртэл Хан-Уул дүүргийн ЗДТГ-т Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.
  • 2020-2024 онд Хан-Уул дүүргийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч
  • 2024 оноос одоог хүртэл Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр өнөөдрөөс Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...