Friday, October 9, 2026

“Mining week&Minepro-2024” олон улсын чуулга уулзалт “Тэрбум мод” хэлэлцүүлгээр үргэлжлэв

Date:

Уул уурхайн долоо хоног “Mining week & Minepro-2024” арга хэмжээ гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Аж үйлдвэр ,эрдэс баялгийн яам болон Уул уурхайн үндэсний ассоциаци танхимд “Тэрбум мод” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус хэлэлцүүлэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Н.Анун оролцож байгаль орчны чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж Монгол орны гурван бүс нутагт 180 сая ширхэг мод тарихаар “Сая тонн-Сая мод” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд 2024 онд доройтсон ойг нөхөн сэргээхээр Өмнөговь аймгийн Номгон, Манлай, Цогт-Овоо сумдын 70 га талбайд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 150 га талбайд “Заг” төслийг хэрэгжүүлж байна. Цөлжилтийг бууруулах чиглэлээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд автозамын трассын дагуу “Ногоон зам” төсөл хэрэгжүүлж 62,5 га талбайд хамгаалалтын ойн зурвас, Улаанбаатар хотод Богдхан уулын дархан цаазат газрын 35 га талбайд шилмүүст модоор ойжуулах ажлыг тус тус гүйцэтгээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...