Thursday, November 21, 2024

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо

Date:

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр буюу 2024 оны 09 сарын 19-нд боллоо. Хурлын эхэнд сайд хамтарсан Засгийн газрын бодлого чиглэл, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт, ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төсөл, тэр дундаа зам тээврийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч мэдээлэл өглөө.

Мөн Зам, тээврийн сайдын зүгээс салбарын хүрээнд баримталж ажиллах бодлого чиглэл, байр суурь, дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих стандарт шаардлага, хяналт, шалгалт, зарчмын асуудлуудыг тодорхой дурьдав. Тухайлбал, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбогдон тус яамны газар хэлтэс, харьяа байгууллагууд төсвийн үр ашиггүй зардлыг бууруулж ажиллах, төсвийг захиран зарцуулах асуудалд сахилга баттай, хариуцлагатай хандахыг санууллаа.

Тэр дундаа гадаад дотоодын томилолт, сургалтын зардал, нэмэлт барилга байгууламж барих зэрэг зардлыг танаж, төрийн бодлогыг дэмжиж ажиллах, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах, төрийн ажлыг хүнд сурталгүй, түргэн шуурхай хийж гүйцэтгэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжиж ажиллах, улсын хөгжилд хувь нэмэртэй, хүний амьдралд тус дэмтэй  ажлуудаа чанартай, хариуцлагатай хийхийг онцгойлон анхаарууллаа.  

Шуурхай хуралд нийт 28 алба хаагч оролцохоос ирц бүрэн хамрагдаж, ажлаа танилцуулсан юм. Байгууллага, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг албаныхан хэлээд, цаашид хийхээр төлөвлөж буй ажлууд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцуулав.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, цаашид яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай гол ажлуудыг тодотгож, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө. Үүнд:

  • Бүх газар хэлтэс, харьяа байгууллагууд нэн тэргүүнд аюулгүй байдал, техник үйлчилгээний бүрэн бүтэн байдалд онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй. Аливаа осол аваар гарсны дараа бус гарахаас өмнө урьдчилан сэргийлж ажиллах хэрэгтэйг анхааруулав.
  • 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг богино хугацаанд ханган ажиллах, дараагийн шуурхайд байгууллага тус бүр ажлаа тайлагнахыг үүрэгдэв. Ялангуяа, бороо хур элбэгтэй, газар чийгтэй, цаг агаар сэрүүсч байгаа энэ өдрүүдэд авто замын чанар стандартад сөргөөр нөлөөлөх хүчин зүйл их учраас автозамын засвар арчлалт, шинээр зам тавих ажлыг шахаж ажиллахыг санууллаа.
  • Автозамын засвар арчлалтын ажлыг 2024 оны аравдугаар сарын 15-ны дотор дуусгах чиглэл өгөв.
  • Улсын төсөвт төвлөрүүлэх навигацийн орлогыг батлагдсан хуваарийн дагуу бүрэн төвлөрүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагуудад анхааруулав. 
  • Зам тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэх, хөнгөлөлттэй зээл, тусламж тэтгэлгээр суралцах асуудлыг цаашид салбар байгууллагууд бус ЗТЯ бодлогоор хариуцаж, хяналт тавьж ажиллана. Энэ салбарт малчны хүүхэд төмөр зам тавьж, ардын хүүхэд агаарт нисэх боломжийг бүрдүүлнэ. Ах дүү, танил талаараа суралцдаг гэсэн ам дамжсан яриаг халж ажиллана гэв.
  • Төсвийг шууд зарцуулах эрх мэдэл бүхий шат шатны байгууллагуудын хийсэн ажил, хэрэгжсэн төсөлд аудитын шалгалт оруулна. Энэ ажлыг Зам тээврийн яамнаас эхэлнэ. Хуулийн дагуу хяналт тавьж ажиллана.
  • Өмнөговь аймаг, “Цагаан Хад” суурингийн нөхцөл байдалтай танилцаад ирсэн. “Цагаан хад” хяналтын бүсэд суурин хяналтын байцаагч томилон ажиллуулах, тээвэрчдэд хүндрэл чирэгдэл үүсгэдэг “С” зөвшөөрлийг бичиг тойрсон асуудлыг шуурхай шийдвэрлэж, хяналт тавьж ажиллах чиглэл өгөв. Жолооч тээвэрчдэд тулгамдаж буй асуудалд анхаарч ажиллахыг холбогдох байгууллагад үүрэг болголоо. 
  • Салбар тус бүрт өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дараагийн шуурхай хуралдаанд эргэн танилцуулахыг үүрэгдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...