Thursday, November 21, 2024

Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн талаар санал солилцлоо

Date:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, зам тээврийн салбарт хамтран хэрэгжүүлж буй авто замын төслүүд, дэд бүтцийн салбарт шинээр хэрэгжүүлэх боломжтой төслүүдийн талаар санал солилцлоо.

Энэхүү уулзалт талуудын хамтын ажиллагааны хүрээнд хийж буй хоёр дахь уулзалт бөгөөд Азийн хөгжлийн банкнаас Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин болон АХБ-ны Төв, Баруун Ази, Зүүн Ази, Номхон далайн Тээврийн салбарын захирал (CWEAPA) Чен Чен, Төв болон Баруун Ази, Зүүн Ази, Номхон далайн Тээврийн салбарын дэд дарга Масахиро Нишимура, Тээврийн салбарын ахлах мэргэжилтэн Ребекка Степлтон, тээврийн салбар хариуцсан албаныхан түлхүү оролцож буйгаараа онцлог юм.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Азийн хөгжлийн банк Монгол Улсын зам, тээврийн салбарын хөгжлийн томоохон түнш байгууллагын нэг бөгөөд 1991 оноос хойш зам тээврийн салбарт 845 сая ам.долларын 56 төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Монгол Улсын тээврийн салбарын хөгжил, бүс нутгийн автозам хөгжүүлэх чиглэлд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар дэмжин тууштай хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Талуудын хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс төдийгүй бүс нутгийн хөгжилд онцгой ач холбогдол бүхий Хятад, Орос, Ази, Европ тивүүдийг холбосон “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, төслийн хүрээнд 420 км авто зам ашиглалтад орсонд баяртай байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн цаашид Монгол Улсын хөгжилд ахиц дэвшил авчрах олон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.  

Уулзалтаар Монгол Улсын зам тээврийн салбарт тэргүүлэх чиглэлийн авто замын тэнхлэгүүдийг шинэчлэн сайжруулах, энэ чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулж, хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэв.

Тухайлбал, хамтарсан Засгийн газрын ерөнхий төлөвлөгөөнд тээвэр, логистикийн салбарын эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх тээврийн салбарт харилцан уялдаатай холболтыг бий болгох, тээврийн коридоруудыг хөгжүүлэх дэд бүтцийн ажлуудыг илүү түлхүү хийхээр тусгасан. Энэ хүрээнд хамгийн түрүүнд эдийн засгийн үр өгөөжтэй, хөдөлгөөний эрчим өндөртэй авто замуудыг өргөтгөх, шинэчлэн сайжруулах зорилтыг тавьж ажиллаж байгаагаа салбарын сайд тодотгов.

Тодруулбал, Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замыг өргөтгөн шинэчлэх, босоо тэнхлэгийн авто зам УБ-Дархан чиглэлийн 204 км замыг 4 эгнээ болгосон учраас одоо Алтанбулаг-Дарханы замыг тавих,  Тавантолгой Ханбогд, Даланзадгад, Мандалговь, Хөшигтийн хөндий чиглэлийн замыг шинэчлэн сайжруулах зэрэг төслийн саналуудыг боловсруулж, эрэмбэлж байна гэв. Мөн эдгээр ажлыг 2025-2027 онуудад хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.

Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулин “Тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Бид өмнөх уулзалтаар Монгол Улсын зам тээврийн салбарт хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудтай танилцсан. Энэ удаа илүү дэлгэрэнгүй  танилцаж байна. Энэ бүхэн бидний цаашдын ажилд тодорхой чиглэл болох болно гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...