Wednesday, October 7, 2026

Орхон аймагт авто тээврийн төв ашиглалтад орлоо

Date:

Орхон аймагт хот хоорондын 9 чиглэлд өдөрт 100 гаруй тээврийн хэрэгсэл, 1600-1800 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай Авто тээврийн төв ашиглалтад орж, энэ сарын 28-нд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Авто тээврийн үндэсний төвийн захирал Б.Гүрсоронзон, аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Засаг дарга М.Түмэнжаргал нар оролцлоо.

Энэхүү авто буудал нь нийт 4 давхар бүхий 2480 м.кв талбайтай, гаднаа 300 машин зогсох 7000 мкв автозогсоолтой, жолооч тээвэрчид, зорчигч үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан томоохон бүтээн байгуулалтын ажил болжээ. Барилгын ажлын гүйцэтгэлийг улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Шинжүү” ХХК барьсан байна.

Орхон аймгийн Автобуудалд үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээг хангах үүднээс зорчигчдыг хүлээн авах хэсэг, лавлагаа мэдээллийн төв, банкны салбар, төрийн үйлчилгээний киоск машин, авто тээврийн төв оффис, зоогийн газар байрлаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...