Friday, November 22, 2024

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанаг хүлээн авч уулзлаа

Date:

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида С.Алисжабанаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Зүүн болон Зүүн хойд Азийн салбар төвийн захирал Б.Ганболд, НҮБ-ын Монгол дах Суурин Төлөөлөлгчийн газрын эдийн засагч Сан Вон Лим нар мөн оролцлоо.

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комисс бол Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг дэмжигч түнш байгууллагуудын нэг бөгөөд манай улсын тээврийн салбарын шинэчлэлтийн үйл ажиллагаанд олон жил мэргэжил аргазүйн тусламж, дэмжлэгийг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.

Талууд энэ удаа хэд хэдэн чиглэлээр санал солилцлоо. Нэгдүгээрт, зам тээврийн салбарт зорчигч, ачаа тээврийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед тээврийн салбарт хийгдэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд төмөр зам, агаарын тээвэр, автотээвэр, хуурай боомтыг байгуулах чиглэлээр хийж байгаа ажлууд, мөн хийхээр төлөвлөж буй төслүүдийн талаар товчхон танилцууллаа.

Мөн Монгол Улс далайд гарцгүй орны хувьд хуурай боомтын үйл ажиллагааг эхлүүлэх нь манай улсад төдийгүй Азийн улс орнуудад бүтээн байгуулалтын чухал ажил болж байгааг онцлон тэмдэглээд, хуурай боомтын үйл ажиллагаанд техник мэргэжлийн тусламж дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүслээ.

Хоёрдугаарт, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан Европын орнууд руу чиглэсэн дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд жолооч тээвэрчдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх олон улсын ачаа тээврийн даатгалын систем чухал ач холбогдолтой байгааг хэлээд, Монгол Улсын зүгээс санаачлан Ази, Номхон далайн бүс нутгийг хамарсан олон улсын автотээвэрлэлтийн даатгалын системийн бий болгох боломжийг судалж үзэхийг  хатагтай Алисжабанад уламжлав.    

Мөн уулзалтын үеэр манай улс гишүүнээр элсэн орсон Азийн авто замын сүлжээний тухай хэлэлцээр болон Транс-Азийн төмөр замын сүлжээний хэлэлцээрийн хүрээнд хөрш орнуудтай болон бүс нутгийн хэмжээнд ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, тээврийн холболтуудыг сайжруулах, автозамын сүлжээг өргөтгөх, төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг тээврийн салбарын тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд АНДЭЗНК-ын дэмжлэгийг үргэлжлүүлэн авах, Монголын талаас комиссын үйл ажиллагаанд улам идэвхтэй оролцохоо илэрхийллээ.

НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида С.Алисжабана шинэ Засгийн газар бүрдсэн, ажил ихтэй үед бидэнтэй уулзаж, зам тээврийн салбарт хийж хэрэгжүүлэх олон чурхал ажлын талаар санал солилцож буйд талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэр, Зам тээврийн яамнаас хийж буй бүтээн байгуулалтын ажлыг идэвхтэй дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Монголын талыг ирэх арваннэгдүгээр сард болох АНДЭЗНК-ын Тээврийн хорооны ээлжит хуралд оролцохыг урьж, тэр үеэр эдгээр саналуудаа илэрхийлж хурлаар хэлэлцүүлэх, хурлын баримт бичигт тусгуулахыг санал болгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...