Saturday, November 23, 2024

Гавьяаныхаа амралтад гарч буй алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

Date:

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Төмөр зам далайн тээвийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт нар зам тээврийн салбараас гавьяаныхаа амралтад гарч буй Н.Юнгэрмаа, Д.Ганбаатар нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн БНСУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаад ирсэн залуу доктор Б.Жаргалыг хүлээн авч уулзлаа. Жолооч Н.Юнгэрмаа төр, хувийн хэвшилд нийт 42 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд төрийн байгууллагын бүхий л чухал хариуцлагатай ажилд томилогдон олон жил хичээл зүтгэлтэй, үр бүтээлтэй ажиллаж ирсэн байна.

Харин хамт олныхоо дунд “Далайчин” хэмээн нэрлэгдсэн, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Ганбаатар далайн хөлөг онгоцны штурман буюу далайн хөлөг онгоцны чиглэл заагч мэргэжилтэй. Тэрээр улсад 28 жил ажиллаад, гавьяаныхаа амралтад гарч байна.  

“Далайчин” Д.Ганбаатар ОХУ-ын Астрахань мужид, Ижил мөрөн Каспийн тэнгисийн хаяанаас энэхүү ховорт тооцогдох мэдлэг, мэргэжлийг өвөртлөн иржээ. Ажлынхаа гарааг анх Хөвсгөл далайн хөлөг онгоцон дээрээс эхэлж байсан бол 2007 онд Зам тээврийн яамны харьяа Далайн захиргаа байгуулагдахад мэргэжилтнээр орж ажиллаж байв. Энэхүү уулзалтын үеэр мэргэжил нэгт нөхөд нь түүнийг судалгаа шинжилгээний ажлаар, дундаж температур нь -540 хэм байдаг, хүйтний туйл Антарктид тивд гадна, дотны судлаачидтай хамт багаггүй хугацаанд ажиллаад ирж байсан тухай сонирхолтой дурсамж яриаг дэлгэж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүссэн юм.  

ЗТЯ-ны бас нэгэн хүндтэй зочдын нэг бол залуу боловсон хүчин Б.Жаргал. Тэрээр энэ удаа БНСУ-д “Далайд гарцгүй орны нисэх буудлын ашигтай ажиллагааг сайжруулах нь” сэдвээр докторын зэрэг амжилттай хамгаалаад иржээ.

 Далайд гарцгүй манай орны хувьд, экспортын бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргах зорилтын хүрээнд зам тээврийн салбарын бүхий л нөөц бололцоог дайчлан ажиллахыг зорьж буй. Тэр утгаараа шинэхэн докторын сурч судалсан мэргэжлийн чиглэл манай улсад үр өгөөжөө өгнө гэдгийг дарга удирдлагууд нь тодотгож байлаа. Зам тээврийн яам одоогоор дөрвөн доктортой, яам агентлагийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийн дагуу судалгаа хөгжүүлэлтийн ажлаа хийж гүйцэтгээд явж байгааг албаныхан онцолж байв.   

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, хэлтсийн дарга, хамт олны төлөөллийн хамт гавьяаныхаа амралтад гарч буй Н.Юнгэрмаа, Д.Ганбаатар нарыг халуун дотноор хүлээн авч дурсгалын зүйл гардуулан  сайн сайхныг хүслээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...