Saturday, May 16, 2026

Европын сэргээн босголт, хөгжлийн банктай эрчим хүчний төслүүдэд хамтран ажиллана

Date:

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Ерөнхий сайд Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн 18 жилийн хугацаанд улсын эдийн засгийн тулгуур багана болсон хувийн хэвшлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийллээ. Европын сэргээн босголт хөгжлийн банк манай улсад нийт 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг зээл болон хөрөнгө оруулалт хэлбэрээр 140 төсөлд олгосон нь хувийн хэвшлийг төрөлжүүлэхэд чухал нөлөө үзүүлснийг мөн онцлон тэмдэглэв. Хамтарсан Засгийн газар эдийн засгаа тогтвортой өсгөхийн тулд хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байна. Эдгээрийн дийлэнхи нь уул уурхай, эрчим хүч, дэд бүтцийн салбарт хэрэгжих бөгөөд эрчим хүчний реформ, сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилт, дагуул хотууд, дэд бүтцийн асуудал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зэрэгт Европын сэргээн босголт хөгжлийн банкны туршлага, дэмжлэг чухал байгааг онцлов.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны ерөнхийлөгч Одиль Рено-Бассо Монгол Улсын Ерөнхий сайд хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч буйг сайшааж эрүүл мэнд болон эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний төслүүд, банк санхүүгийн орчныг сайжруулахад хамтран ажиллах сонирхолтой буйгаа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...