Tuesday, October 28, 2025

“Хезболла”-гийн удирдагч Хассан Насралла амь үрэгджээ

Date:

Израилийн арми өнгөрсөн бямба гарагт Ливаны нийслэл Бейрут хотод агаарын цохилт өгөх үеэрээ “Хезболла”-гийн удирдагч Хассан Насраллаг устгасан гэж мэдэгджээ. “Хезболла” зэвсэгт бүлэглэл Насраллаг нас барсан гэдгийг баталсан байна. Тэд Насраллааг “шахидуудтайгаа нийлж одсон” гэжээ. Насраллаг нас барсныг АНУ-ын хоёр албан тушаалтан CBS News-т мөн баталжээ.

Энэхүү хүчирхэг зэвсэгт бүлэглэлийг 30 гаруй жил удирдаж, бүс нутагтаа асар их нөлөө бүхий хүн болоод байсан Насралла Израилийн сөнөөгч онгоцууд Бейрутын өмнөд захын Дахие гэдэг дүүрэгт цохилт өгөх бөмбөгдөлтөд өртөж нас барсан гэнэ. Уг дүүрэг “Хезболла” бүлэглэлийн түшиц газар байсаар иржээ. Насраллаг хөнөөсөн нь сүүлийн хэдэн долоо хоногт хурцадсан Израиль болон Хезболлагийн хоорондох мөргөлдөөн бүс нутгийн дайн болж өргөжих магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна

“Хезболла”-гийн удирдагч Сайед Хассан Насралла арав хоногийн өмнө буюу 2024 оны 9-р сарын 19-нд телевизээр үг хэлжээ. Насралла олон нийтийн өмнө ил гардаггүй, зөвхөн видео бичлэгээр дамжуулан илтгэл тавьдаг байсан бөгөөд гал цогтой уран илтгэгч байв.
Al-Manar TV/Reuters

Эх сурвалж: Тель-Авив, Бейрут CNN, www.cbsnews.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилжээ

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Өнгөрсөн баасан гаригт...

Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Таван толгойн ордын Бортээгийн...

“Говь” ХК-ийн хэлбэрээ өөрчилж, ХХК болох үйл ажиллагааг СЗХ-ноос зогсоожээ

“Говь” ХК нь 2025 есдүгээр сарын 08-ны өдөр хэлбэрээ...

Татварын ерөнхий газрын даргаар С.Төгсжаргалыг томиллоо

Засгийн газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн...